• 976-11-330985
  • info@mace.org.mn

АЗИЙН БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ШАГНАЛД НЭРЭЭ ДЭВШҮҮЛНЭ ҮҮ

     Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь Азийн Барилгын Инженерүүдийн Зохицуулах Зөвлөл (ACECC)-ийн гишүүн холбоо бөгөөд тус зөвлөлөөс 3 жил тутамд 1 удаа зохион байгуулдаг CECAR 10 буюу Азийн бүсийн барилгын инженерүүдийн их хурал 2025 оны 10 сарын 21-24-ний өдрүүдэд БНСУ-ын Жежү хотод болох юм.

     АСЕСС-ийн Гүйцэтгэх хорооноос 3 жил тутамд 1 удаа шалгаруулдаг АСЕСС-ийн нэрэмжит шагналд дараах 3 төрөлд нэр дэвшүүлэхийг хүссэн урилгыг манай холбоонд ирүүлсний дагуу, бид Монголын Барилгын салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж буй та бүхнээс нэрээ дэвшүүлэх саналыг хүргүүлж байна.

Шагналын төрөл:

  1. Шилдэг барилгын төсөлд өгөх шагнал
  2. Шилдэг шинэ бүтээл, санаачлага, технологи нэвтрүүлэн тухайн улсдаа сайшаагдсан, амжилт гаргасан хүнд өгөх шагнал
  3. Шилдэг залуу инженерт өгөх шагнал

Тавигдах шаардлага:

  1. Шилдэг барилгын төсөлд өгөх шагнал: Өнгөрсөн буюу сүүлийн 3 жилд хийж дууссан, улс орондоо төдийгүй Азийн хэмжээнд барилгын салбарт өсөлт хөгжилд гайхамшигтай хөрөнгө оруулалт болж чадсан шилдэг барилгын төсөл байх.
  2. Шилдэг шинэ бүтээл, санаачлага, технологи нэвтрүүлэн тухайн улсдаа сайшаагдсан, амжилт гаргасан хүнд өгөх шагнал: АСЕСС-ийн гишүүн холбоодод хамаарагддаг гишүүн байх ба улс орныхоо барилгын салбарын хөгжилд болон олон улсын барилгын салбарын хөгжилд чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт хийсэн, тухай улсаас түүний хийсэн хөрөнгө оруулалт, ололт амжилтыг хүлээн зөвшөөрч, сайшаасан байх.
  3. Шилдэг залуу инженер: 2024.12.31-ний өдрийн байдлаар 35 хүртэлх настай, өөрийн мэргэжлийн чиглэлээр улс орондоо бүтээн байгуулалт, эрдэм шинжилгээний судалгаа, төсөл хэрэгжүүлсэн, түүнийгээ олон улсад танилцуулсан, АСЕСС-ийн гишүүн холбоодод хамаарагддаг 35 хүртэлх насны гишүүн байх.

Шагналд нэр дэвшүүлэх материалыг 2024 оны 08-р сарын 10 хүртэл хүлээж авах тул дээрх шагналын талаар сонирхож, нэр дэвшүүлэхийг хүсвэл манай холбооны хаягаар бидэнтэй холбоо барина уу.


АСЕСС-ийн Шагналын
ДҮРЭМ-ийг энэхүү линкээс үзнэ үү.

Дашрамд дуулгахад, 2019 оны CECAR-8 хурлын үеэр манай холбооны гишүүн байгууллага “М Си Эс Проперти” ХХК-ийн Оюу толгой төслийн гүний уурхайн чухал барилга байгууламж төсөл “Шилдэг барилгын төсөл” шагналыг хүртэж байсан билээ.

 

Хаяг: Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 45/2

Утас: 11-330985, 94940985.

Э-шуудан: admin@mace.org.mn, mace@mace.org.mn

 

Нийтэлсэн: 2024-07-08

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.