МОНГОЛЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБООНЫ
ГИШҮҮДИЙН ГАДААДАД ЗОРЧИХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.
МБИХ-ны гишүүд Холбооны нэрийн өмнөөс гадаадад зорчих үед МБИХ болон гишүүдийн хооронд үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.
Гадаадад зорчих үйл ажиллагаа гэдэгт Азийн Барилгын Инженерүүдийн Хорооны Зохицуулах Зөвлөл (АБИХЗЗ)-ийн олон улсын хурал, симпозиум, хамтын ажиллагааны гэрээтэй гадаадын холбоодын оны уулзалт, семинар, гадаад Холбоодтой гэрээ хэлэлцээр байгуулах, туршлага судлах, танилцах аялал хийх, олон улсын үзэсгэлэн яармаг, уралдаан тэмцээнд оролцох болон эдгээртэй адилтган үзэх бусад арга хэмжээг хамруулан ойлгоно.
ХОЁР. ГИШҮҮДИЙН ГАДААДАД ЗОРЧИХ БҮРТГЭЛ
2.1.
Хамтын ажиллагааны гэрээтэй гадаадын холбоодоос ирүүлсэн урилга,хүсэлтийн дагуу холбооны гишүүдийн гадаадад зорчих асуудлыг зохион байгуулах ажлыг Холбооны менежер (цаашид менежер гэх)хариуцна.
2.2.
Менежер олон улсын арга хэмжээнд оролцогсдыг бүртгэх, үйл ажиллагаанд оролцохтой холбоотой бүхий л бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулна.
2.3.
Менежер хуваарийн дагуу явагдах олон улсын арга хэмжээний хөтөлбөр, гишүүдэд хүргэх зарыг арга хэмжээ болохоос 1-6 сарын өмнө бэлтгэн гишүүдэд тарааж, холбогдох мэдээллээр хангана.
2.4.
Арга хэмжээнд оролцогч арга хэмжээнд оролцохоор бүртгүүлэхдээ шаардлагат мэдээллээ үнэн зөв өгнө. Үүнд: овог, эцэг/эхийн нэр, өөрийн нэр, ажиллаж буй байгууллага, албан тушаал, тухайн байгууллагад ажилласан жил, нийгмийн даатгалын дэвтэр, гадаад паспортын дугаар, өмнө нь аливаа нэг улс орны визний асуудал гарч байсантай холбоотой мэдээлэл, тухайн оронд амьдарч буй өөрийн үр хүүхэд, ах дүү, хамаатны мэдээлэл гэх мэт.
2.5.
Менежер Холбооны дүрэм, энэхүү журмыг оролцогчид танилцуулан, оролцогчийн хувь хүний гадаад паспорт, нийгмийн даатгалын дэвтэр дээрх тушаал, Холбооны татвар төлөлтөд үндэслэн арга хэмжээний бүртгэлд бүртгэнэ.
2.6.
Менежер арга хэмжээнд оролцогсдын бүртгэлийг товлосон өдөрт хааж, бүртгэлд хамрагдсан оролцогчдын талаарх мэдээллийг Холбооны Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал нарт танилцуулна.
2.7.
Менежер гадаад сургалт, семинар, симпозиумд оролцохоор бүртгүүлэгсдийг удирдлагад танилцуулсны дараа оролцогсдод энэхүү журам, тухайн арга хэмжээний визний мэдүүлэг өгөхөд шаардлагатай мэдээлэл, бүрдүүлэх материалын жагсаалтыг танилцуулна.
2.8.
Менежер оролцогчоос бүрдүүлж өгсөн материалтай танилцаж, хөтөлбөрийн дагуу арга хэмжээнд оролцохыг хүлээн зөвшөөрсөн өргөдөл бичүүлэн, бүртгэлийг баталгаажуулна.(Өргөдлийг Хавсралт 1-д үзүүлсэн маягтын дагуу бөглөх).
ГУРАВ. ХОЛБООНООС ГҮЙЦЭТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
3.1.
Менежер арга хэмжээнд оролцогчийн виз мэдүүлэхэд шаардлагатай материал мэдээллийг тухайн улсын элчин сайдын яамны виз мэдүүлэх журмын дагуу оролцогчоос шаардах, нэгтгэх үүргийг хүлээнэ. Хамтын ажиллагааны гэрээтэй гадаад холбоодын тухайн улсын Монгол Улс дахь элчин сайдын яамны виз мэдүүлэхэд шаардагдах материалыг Хавсралт 2-д заасны дагуу бүрдүүлнэ.
3.2.
Оролцогчийн үйл ажиллагаанд оролцох бэлтгэл ажил болох онгоцны тийз, байрлах зочид буудал, визмэдүүлэх цаг авах, захиалах, уригч талаас ирэх урилга хөтөлбөр, бусад мэдээллийг хүлээн авах зэрэг ажлыг зохицуулна.
3.3.
Холбоо нь визэнд оролцогчийн эргэн ирэх баталгааг тухайн улсын элчин сайдын яаманд хариуцах тул оролцогчийг Холбооны Удирдах зөвлөл, гүйцэтгэх албанаас батлан даах нөхцөлгүй тохиолдолд тухайн оролцогч өөрийгөө батлан даана. Батлан даах хэлбэр нь (хавсралт 3)мөнгөн хэлбэрээр 2000 хүртэл америк доллар эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн барьцааг Холбооны санхүүд бэлнээр байршуулна. Холбоо энэхүү барьцааг, оролцогч эх орондоо эргэн ирсний дараа 7-10 хоногийн дотор шимтгэл хураамжгүй эргэн олгоно.
3.4.
Арга хэмжээнд оролцогчийн гадаад арга хэмжээнд оролцох үйл ажиллагааны зардал нь тухайн зорчих улс орны визний мэдүүлэг болон зохион байгуулагдах арга хэмжээний хөтөлбөр, түүнд бэлтгэх үйл ажиллагаанаас шалтгаалан өөр өөр байж болно (Үйл ажиллагааны зардлыг Хавсралт 4-д үзүүлэв). Оролцогч нь тухайн улсын элчин сайдын яамны консулд визний мэдүүлэг өгсний дараа үйл ажиллагаанд оролцохоос өөрөө татгалзах тохиолдолд үйл ажиллагааны зардлыг буцаан олгохгүй.
3.5.
Оролцогчийн төлөх үйл ажиллагааны зардалд уригч талаас хүлээн авах урилга, бусад шаардлагатай материалыг хүлээн авах, илгээх, агаарын болон буухиа шуудангийн зардал, гадаад холбоод, бусад орны төлөөлөгч нарт зориулсан бэлэг дурсгал худалдан авах зардал, Холбооны зүгээс үзүүлэх үйлчилгээний зардал зэрэг багтана.
ДӨРӨВ. ГАДААДАД ЗОРЧИХ ГИШҮҮНИЙ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА
4.1.
Гадаадад зорчихоор бүртгүүлсэн гишүүн энэхүү журмыг мөрдлөг болгохоос гадна тухайн улсын визийг мэдүүлэхдээ тус улсын Монгол дахь элчин сайдын яамны виз мэдүүлэх журмыг мөрдлөг болгоно.
4.2.
Гадаадад зорчих гишүүн гадаад улсад зорчих зардал, гадаад оронд зорчиход шаардагдах даатгалыг өөрийн байгууллагаас, эсвэл хувь хүн өөрөө бие даан хариуцна.
4.3.
Гадаадад зорчих гишүүн үйл ажиллагааны зардал болон визний хураамж, онгоцны тийз, буудлын төлбөр, арга хэмжээний хураамж зэргийг Холбооноос шаардсан хугацаанд багтаан төлөх үүргийг хүлээнэ. Тодорхой бус, хүндэтгэх шалтгаангүйгээр төлбөр хураамжаас хоцрох, үүнээс үүдэн гарах аливаа асуудлыг Холбоо хариуцахгүй болно. Мөн гадаад орон руу шилжүүлэх төлбөр тооцооноос хоцорсон тохиолдолд гарах шимтгэл хураамжийг оролцогч өөрөө бүрэн хариуцна.
4.4.
Гадаадад зорчих гишүүд нь ирж, буцах онгоцны тийз болон бусад тээвэрлэлтийн зардлыгХолбооны гэрээт байгууллагаас нэгдсэн журмаар авах үүргийг хүлээнэ.
4.5.
Хамтын ажиллагаатай холбоодын уулзалт, хурал, семинар, дугуй ширээний ярилцлагад товлосон цагаас хоцрохгүй, идэвхтэй оролцоно.
4.6.
Гадаад улс оронд зорчихдоо тухайн улс орны соёл, ёс заншлыг хүндэтгэн сахиж, хууль журмыг нь чандлан мөрдөж, сахилгын болон ёс зүйн зөрчил гаргахгүй байх үүрэгтэй.
4.7.
Гишүүн нь визний зөвшөөрөгдсөн хугацаандаа буцаж ирэх үүргийг хүлээнэ.
4.8.
Гадаад аялал, хурал семинарт оролцсон тухай тайланг Монголд эргэж ирснээс хойш 10 хоногийн дотор багийн ахлагч Холбооны Гүйцэтгэх албанд тавих бөгөөд тайланг (фото зургийн хамт) бичгээр хүлээлгэн өгнө.
4.9.
Гишүүн энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд дараагийн гадаад үйл ажиллагаанд оролцох эрхийг түдгэлзүүлнэ.
МОНГОЛЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБОО
МБИХ-ны
Удирдах Зөвлөлийн 2020 оны нэгдүгээр сарын 18-ны хурлаар батлав. Энэхүү дүрмийг гишүүн байгууллагуудын
болон гишүүн инженерүүд үйл ажиллагаандаа мөрдлөг болгохыг зөвлөж байна.
БАРИЛГЫН
ИНЖЕНЕРИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
Нэгдүгээр зүйл. Ерөнхий зүйл.
1.1. Барилгын салбарын инженер мэргэжлийн боловсрол эзэмшин
тухайн чиглэлээрээ үйл ажиллагаа явуулж байгаа, иргэдийн эрүүл, аюулгүй
орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангахад эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд
үүрэг хүлээсэн иргэнийг барилгын инженер /цаашид Инженер гэх/ гэнэ.
1.2. Шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед
ажиллаж, амьдарч байгаа шинэ үеийн ИНЖЕНЕР бид:
·
Өнөө болон ирээдүй хойч үеийнхээ амьдрах орчны
асуудалд онцгой анхаарч, байгаль орчноо хамгаалах, хүн-байгалийн уялдаа
холбоо, харилцан хамаарлыг дээдлэх эрхэм зорилгоо гүнээ ухамсарлаж;
·
Монгол хүний зан суртахуун, хувийн сахилга
бат, үүрэг хариуцлагаа дээдлэн ажиллах бодит хэрэгцээ, шаардлага чухлаар
тавигдаж буйг нотолж;
·
Өөрийн эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр мэдлэг,
чадварыг бүрэн эзэмшсэн, ѐс суртахуунтай, соёлтой,
шударга, хийж гүйцэтгэсэн ажил үүргээ бүрэн хариуцдаг, хууль дүрмийг
нарийн чанд мөрддөг, хүрээлэн буй орчны бохирдлын эсрэг хатуу зогсож
чаддаг, мэргэжлийн үйл ажиллагааны давуу талыг хангаж ажилладаг,
инженерийн нэр хүнд, үнэ цэнийг өндөрт өргөн, мэргэжил нэгтнүүдээ
манлайлан ажилладаг мэргэжилтэн байхаа баталж энэхүү дүрмээр өөрсдийн үйл
ажиллагаанд тавигдах ѐс суртахууны зарчим, хэм хэмжээ, хариуцлага хүлээх үндсийг тогтоож
байна.
Хоёрдугаар зүйл. Нийтлэг үндэслэл
2.1. Барилгын инженерийн ёс зүйн дүрэм /цаашид Ёс зүйн дүрэм
гэх/-ийн зорилго нь ИНЖЕНЕРЭЭС мэргэжлийн үйл ажиллагаандаа дагаж мөрдөх
ёс суртахууны зарчим, хэм хэмжээг тодорхойлох, мэргэжлээрээ ажиллаж
байгаа инженерүүд түүнийг дагаж мөрдөх, хяналт тавих, хариуцлага
хүлээлгэх харилцааг зохицуулахад оршино.
2.2. Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай, Барилгын тухай,
Авилгын эсрэг болон бусад хууль тогтоомжийн хэм хэмжээ, зарчим нь энэхүү
дүрмийн эрх зүйн үндэс нь байна.
2.3. Энэхүү ѐс зүйн дүрмийг барилгын салбарт ИНЖЕНЕР мэргэжлээрээ
ажил, үйлчилгээ эрхэлж байгаа бүх инженерүүд дагаж мөрдөнө.
Гуравдугаар зүйл. Инженерийн ёс суртахууны үндсэн зарчим
3.1. Инженер нь өөрийн зорилго, мэргэжлийн үйл ажиллагаагаа
хэрэгжүүлэхдээ шударга ѐс, инженерийн нэр төр, үнэт зүйлсийг эрхэмлэн
дээдэлсэн дараах ѐс суртахууны үндсэн зарчмуудыг тууштай баримтална:
3.1.1.
Инженер нь олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сайн
сайхан, тогтвортой өсөлт хөгжилтийг эрхэмлэн дээдэлнэ.
3.1.2.
Инженер нь мэргэшсэн салбар, эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд
ажил, үйлчилгээ үзүүлнэ.
3.1.3.
Инженер нь олон нийтийг үндэслэл бүхий үнэн зөв мэдээллээр хангана.
3.1.4.
Инженер нь ажил олгогч, захиалагч болон бусад этгээдтэй харилцахдаа аливаа
ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлнэ.
3.1.5.
Инженер нь албан үүрэгтээ бусдыг ялгаварлан гадуурхахгүй, гүйцэтгэж байгаа
ажил, албаныхаа нэр хүндийг хамгаалах, бусадтай ажиллах, харилцахдаа
шударга ѐсыг эрхэмлэнэ.
3.1.6.
Инженер нь ажил, мэргэжлийнхээ өсөлт хөгжилд байнга анхаарч, мэргэжил нэгт
нөхдийнхөө мэргэжлээрээ өсөж дэвжихэд дэмжлэг тусалцаа үзүүлнэ.
Дөрөвдүгээр зүйл. Инженерийн ёс суртахууны хэм, хэмжээ
4.1. Ёс суртахуунтай инженер байх нь өөрийн мэргэжлийн нэр хүнд,
соѐл, үнэлэмжийг дээшлүүлэх, өөрийн зорилго, хүлээсэн үүргийг
амжилттай хэрэгжүүлэх үндсэн суурь нөхцөл болох учраас энэхүү дүрмээр
тогтоосон ѐс суртахууны хэм хэмжээг мөрдөх, сахин биелүүлэх нь инженерийн
үүрэг мөн.
4.2. Инженер нь энэхүү дүрмийн 3.1.1-д заасан үндсэн зарчмын
хүрээнд дор дурдсан ѐс суртахууны хэм хэмжээг дагаж мөрдөнө:
4.2.1. Инженер нь ажил, мэргэжлийнхээ
хүрээнд шүүмжлэлийг урьтал болгохгүйгээр иргэдийн эрүүл мэнд, аюулгүй
байдал, сайн сайхныг эрхэмлэн дээдэлж ажиллана.
4.2.2. Инженер нь орчин үеийн
дэвшилтэт технологи, судалгаа шинжилгээний ажилтай уялдуулан салбарын норм
дүрэм, стандартын шаардлагад нийцсэн зураг, төсөл боловсруулан, хянаж
баталгаажуулна.
4.2.3. Инженер нь иргэдийн эрүүл,
аюулгүй байдалд хор хохирол учруулах нөхцөл байдал үүсэх, тогтвортой
хөгжлийн зарчим алдагдах зэргээс үүсч болох аливаа эрсдэлийг захиалагч,
ажил олгогчдоо тайлбарлан таниулна.
4.2.4. Инженер нь энэхүү хэм хэмжээний
зарчмууд зөрчигдөж байгааг олж мэдсэн, илрүүлсэн бол холбогдох эрх бүхий
байгууллагад заавал бичгээр мэдэгдэн, асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай
мэдээллээр тус байгууллагыг хангана.
4.2.5. Инженер нь иргэдийн эрүүл,
аюулгүй байдал болон хүрээлэн буй орчныг хамгаалах үйлсэд өөрийн биеэр
оролцож, бүтээн байгуулалтад нь хувь нэмрээ оруулна.
4.2.6. Инженер нь тогтвортой хөгжлийн
зарчмуудыг үндэслэл болгон олон нийтийн амьдрах орчны түвшнийг сайжруулсан
хүрээлэн буй орчныг бүрдүүлнэ.
4.3. Инженер нь энэхүү дүрмийн 3.1.2-т заасан үндсэн зарчмын
хүрээнд дор дурдсан ѐс суртахууны хэм хэмжээг дагаж мөрдөнө:
4.3.1. Инженер нь өөрийн мэргэшсэн
салбар, эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд ажил үүргээ гүйцэтгэнэ.
4.3.2. Инженер нь аль нэг ажил,
үйлчилгээ үзүүлэхэд мэргэжлийн мэдлэг, дадлага, туршлага дутагдалтай гэж
үзвэл тухайн ажил, үйлчилгээнээс татгалзах, эсхүл зөвлөх инженерийн
удирдлаган дор гүйцэтгэнэ.
4.3.3. Инженер нь мэдлэг, чадвар,
дадлага, туршлага дутагдсан аливаа баримт бичигт гарын үсэг зурж
баталгаажуулахаас татгалзах бөгөөд баримт бичиг, төлөвлөгөөг зөвхөн ахлах
мэргэжилтнийхээ хяналтан дор бэлтгэж гаргана.
4.3.4. Инженер нь ажил олгогч болон
захиалагчийн хариуцуулсан ажлыг цаг хугацаанд нь инженерийн болон эдийн
засгийн тооцоо судалгаатай үр дүнтэй гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар
эзэмшсэн байна.
4.3.5. Инженер нь компанийн төсөв,
хөрөнгийг ариг гамтай, хариуцлагатай, хяналттайгаар зөвхөн ажил олгогч,
захиалагчийн хариуцуулсан ажлын хүрээнд шаардлагатай бараа, ажил,
үйлчилгээнд зарцуулна.
4.4. Инженер нь энэхүү дүрмийн 3.1.3-т заасан үндсэн зарчмын хүрээнд
дор дурдсан ѐс суртахууны хэм хэмжээг дагаж мөрдөнө:
4.4.1. Инженер нь олон нийтийн эрх
ашигт нийцсэн, тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх
бөгөөд шударга бус, ѐс суртахууны хэм хэмжээнд үл нийцэх үйлдэл гаргахыг
хориглоно.
4.4.2. Инженер нь шаардлагатай
холбогдох бүхий л мэдээллийг багтаасан, үндэслэл бүхий үнэн, зөв мэдээ,
тайлан гаргана.
4.4.3. Инженер нь хууль, шүүхийн үйл
ажиллагаанд хөндлөнгийн шинжээчэээр ажиллах, гэрчийн мэдүүлэг өгөх,
итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллахдаа шударга байж, хэргийн бодит байдалд
нийцсэн, нотлох баримтад үндэслэнэ.
4.4.4. Инженер нь сонирхогч талын
өмнөөс албан ѐсны төлөөлөх эрхийг авснаас бусад тохиолдолд бусдын өмнөөс
тодорхойлолт, шүүмж, дүгнэлт, мэдэгдэл гаргахыг хориглоно.
4.4.5. Инженер нь өөрөө оролцоогүй
аливаа акт, дүгнэлт, тайлан, тайлбарт гарын үсэг зурахгүй, хувийн тэмдгээ
дарж баталгаажуулахгүй;
4.4.6. Инженер нь барилгын салбарын
ажилтны бүртгэлд хамрагдаж, мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулсан
байна.
4.4.7. Инженер нь өөрийн үнэлэмжийг
хадгалан, мэргэжлийн нэр хүнд, үнэт зүйлс, соѐлыг дээдлэн хүндэтгэнэ.
Хувийн ашиг сонирхол нь мэргэжлийн нэр хүндээс дээгүүр тавигдах нөхцөл
байдлаас зайлсхийнэ.
4.4.8. Инженер нь өөрийн олж авсан
мэдлэг, боловсрол, эзэмшсэн ажил, мэргэжлийнхээ талаар хуурамч мэдээлэл
өгөхийг хориглоно.
4.5. Инженер нь энэхүү дүрмийн 3.1.4-т заасан үндсэн зарчмын
хүрээнд дор дурдсан ѐс суртахууны хэм хэмжээг дагаж мөрдөнө:
4.5.1. Инженер нь ажил олгогч,
захиалагчтайгаа ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх бөгөөд тухайн
ажил, мэргэжилд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол нэн даруй мэдэгдэнэ.
4.5.2. Инженер нь эрх бүхий талууд
хүлээн зөвшөөрснөөс бусад тохиолдолд гүйцэтгэж буй ажлынхаа хүрээнд ажил
олгогчоос цалин хөлс, урамшуулал авна.
4.5.3. Инженер нь ажил олгогч,
захиалагчийн даалгавраар ажил үүрэг гүйцэтгэхдээ гэрээлэгч болон бусад
оролцогч талуудаас шууд ба шууд бусаар авилга, шан харамж, зуучлалын хөлс
авахыг хориглоно.
4.5.4. Инженер нь залилан мэхэлсэн, ѐс
суртахууны хэм хэмжээ зөрчсөн, шударга бус бизнесийн үйл ажиллагаанд
оролцохыг хориглоно.
4.5.5. Инженер нь авилга, хээл хахууль
өгөх тохиолдол гарах, эсхүл гуравдагч талаас санал болгосон тохиолдолд ѐс
зүйн дүрмийг чандлан мөрдөнө.
4.5.6. Инженер нь аливаа төслийн
хэрэгжүүлэлт, худалдан авах үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байдлыг
эрхэмлэж ажиллана.
4.5.7. Инженер нь бүхий л гэрээний
хэрэгжилт, үйл ажиллагаандаа авилга, хээл хахуулийг цээрлэнэ.
4.5.8. Олон нийтэд үйлчилгээ үзүүлдэг
инженер болох төрийн байгууллагын ажилтан, зөвлөх, мэргэжилтэн нь тухайн
байгууллагаас гадуур бусад төрийн болон хувийн байгууллагад ажиллах,
үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.
4.5.9. Инженер нь хэрэгжүүлэхээр
төлөвлөж буй аливаа төсөл, ажил, үйлчилгээ нь судалгаа, шинжилгээний үр
дүнгээр үр ашиггүй болох нь тогтоогдвол холбогдох этгээдэд энэ тухай
заавал мэдэгдэнэ.
4.5.10. Инженер нь гүйцэтгэж байгаа
ажлынхаа хүрээнд олж авсан нууцлалтай мэдээллийг задруулах, захиалагч,
ажил олгогч, нийтийн ашиг сонирхлын эсрэг ашиглахыг хориглоно.
4.5.11. Инженер нь ажил олгогчдоо
мэдэгдэхгүйгээр өөрийн мэргэшсэн салбар, мэргэжлээс гадуурх ажлыг хүлээж
авахгүй.
4.5.12. Инженер нь ажил олгогчийнхоо
зөвшөөрөлгүйгээр болон хувийн хэрэгцээндээ ажлын багаж тоног төхөөрөмж,
лабораторийн хэрэгсэл, оффиссын тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглоно.
4.5.13. Инженер нь хууль тогтоомж
зөрчсөн аливаа асуудлыг нуун дарагдуулахаас зайлсхийнэ.
4.6. Инженер нь энэхүү дүрмийн 3.1.5-д заасан үндсэн зарчмын
хүрээнд дор дурдсан ѐс суртахууны хэм хэмжээг дагаж мөрдөнө:
4.6.1. Инженер нь ажлын байртай болох
эсхүл цалинтай ажлын байраа хадгалж авч үлдэхийн тулд эрх мэдэл бүхий аль
нэг этгээдэд шууд ба шууд бусаар улс төрийн зорилгоор болон хууль бус
хандив өгөх, авилга, шан харамж авах, өгөхийг хориглоно.
4.6.2. Инженер нь эзэмшсэн мэргэжил,
мэдлэг, чадварынхаа хүрээнд ажил, үйлчилгээ үзүүлэх ба гэрээ, хэлэлцэл
хийнэ.
4.6.3. Инженер нь тооцоо,
судалгаагүйгээр мэргэжлийн чиглэлээр шүүмж, дүгнэлт, заавар, зөвлөмж
гаргах, энэ тухай саналыг хүлээж авахыг хориглоно.
4.6.4. Инженер нь аливаа хийж буй
ажлаа хугацаанд нь дуусгаагүй этгээдтэй харилцахдаа бусдын ашиг сонирхлыг
хүндэтгэх, хамгаалах зорилгоор ажлаа хугацаандаа хийж дуусгахыг шаардана.
Ажлаа сайн гүйцэтгэсэн ажилтнуудыг аль болох урамшуулахыг эрхэмлэнэ.
4.6.5. Инженер нь бусад инженерийн
ажил хэрэг, нэр хүндэд шууд болон шууд бусаар үндэслэлгүйгээр халдах,
бусдын ажлыг үндэслэлгүйгээр шүүмжлэхийг хориглоно.
4.6.6. Инженер нь хэвлэлд өгүүлэл,
мэдээ, мэдээлэл хэвлүүлэх, мэргэжлийн чиглэлээр норм дүрэм, заавар,
стандарт боловсруулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр аливаа төрлийн
мэдэгдэл гаргахдаа шинжлэх ухааны батлагдсан суурь онол, туршилт, үнэн
бодитой мэдээлэлд үндэслэнэ.
4.7. Инженер нь энэхүү дүрмийн 3.1.6-д заасан үндсэн зарчмын
хүрээнд дор дурдсан ѐс суртахууны хэм хэмжээг дагаж мөрдөнө:
4.7.1. Инженер нь мэргэжлээ тасралтгүй
дээшлүүлэх багц цагийн сургалт, семинарт заавал хамрагдаж өөрийн эзэмшсэн
мэдлэг, чадвар, дадлага туршлагаа байнга дээшлүүлнэ.
4.7.2. Инженер нь бусад инженерээ
байнга урамшуулан, мэдлэг, чадвараа дээшлүүлэх, инженерийн зэрэг авахад нь
дэмжиж тусална.
4.7.3. Инженер нь бусад инженерээ
мэргэжлийн болон салбарынхаа уулзалт, семинар, сургалтад оролцохыг
уриална.
4.7.4. Инженер нь ажил олгогч болон
ажилтнуудынхаа хамтын ажиллагаа, хөдөлмөрийн харилцааг дэмжиж ажиллана.
Тавдугаар зүйл. Ёс зүйн дүрмийг мөрдөх, хэрэгжилтэд хяналт тавих
5.1. Ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд МБИХ түүний дэргэдэх Ёс зүйн
хороо, инженер ажиллуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага
тус тусын чиглэлээр хяналт тавьж ажиллана.
5.2. Ёс зүйн дүрмийг мөрдөх, хэрэгжилтэд хяналт тавих талаар
МБИХолбоо дараах үүрэг гүйцэтгэнэ.
5.2.1. Ёс зүйн дүрмийг сурталчлах,
инженерүүдэд сургалт зохион байгуулах;
5.2.2. Гишүүдийн ѐс зүйн дүрмийн
мөрдөлтөд хяналт тавих, мэдээлэх;
5.2.3. Ёс зүйн дүрмийг зөрчсөн
асуудлаар гарсан гомдол, маргааныг Холбооны дэргэдэх Ёс зүйн хороогоор
шалгуулах;
5.3. Инженерийн ѐс зүйн дүрмийн зөрчлийг хянан шийдвэрлэх
ажиллагааг “Ёс зүйн дүрмийн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-аар
шийдвэрлэнэ.
5.4. “Ёс зүйн дүрмийн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ыг МБИХ-ны
ТУЗ батална.
Зургадугаар зүйл. Ёс суртахууны зөрчил гаргагчид хүлээлгэх
харуцлага
6.1. Энэ дүрмээр тогтоосон ѐс суртахууны хэм хэмжээг зөрчсөн
инженерийн үйлдэл, эс үйлдэл нь түүнд хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
6.2. Ёс зүйн хорооны дүгнэлтээр инженерийн ѐс суртахууныг зөрчсөн
нь тогтоогдвол хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх саналыг
холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, харьяалах аж ахуйн нэгжийн
удирдлагад тавьж шийдвэрлүүлэх, Холбооны гишүүнээс чөлөөлөх, олон нийтэд
мэдээлэх үндэслэл болно.
_______________ o O o _______________