Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь “Леан Ворк консалтинг” ХХК-тай хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр буюу 2021 оны 9 сарын 13-ны өдөр байгуулав. Санамж бичгийн хүрээнд дэвшилтэт технологи, дижитал хэв маягийг барилгын салбартаа нэвтрүүлэх, барилгын салбарт тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, цаг тухай бүрт барилгын инженерийн мэргэжлийн мэдээллийг хэлэлцүүлэг, ярилцлага, зөвлөгөө хэлбэрээр хүргэж, тэдгээрийг контент болгон нийтэд хүргэх, барилгын төслийн удирдлага, менежементийн чиглэлээр үйл ажиллагааг хамтран зохион байгуулах, барилгын салбарын инженерүүдэд шинэ үеийн дижитал системийг таниулахад чиглэсэн арга хэмжээнүүд хамтран зохион байгуулах зэргээр харилцан бие биеийнхээ үйл ажиллагаагааг дэмжиж ажиллахаар боллоо.
"Леан ворк консалтинг" ХХК-ийн тухай:
Бүтээн байгуулагч хэн бүхнийг зорилгодоо хүрэхэд туслах менежментийн практик шийдлээр хангах зорилгоор 2020 оны 02 сард үүсэн байгуулагдсан.
Олон улсын шалгарсан туршлагыг өөрийн орны байгууллагуудад энгийн, үр дүнтэйгээр ашиглах практик аргачлалын талаарх 8 жилийн судалгаа, туршилтын үр дүнд үндэслэсэн онлайн болон захиалгат сургалтууд, Коучинг үйлчилгээ, зөвлөгөө, барилгын салбарын мэргэжилтнүүд оролцсон подкаст, барилгын төсөл, төслийн үйл явцыг танилцуулах, мэргэжилтний яриа, зөвлөмж зэрэг блог гэх мэт барилгын үйл ажиллагаанд дижитал системийг нэвтрүүлэх, таниулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг юм.
Тус компанийн талаарх мэдээллийг https://leanwork.mn/ вэб хуудсаар танилцаарай.
Нийтэлсэн: 2021-09-13