Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын Барилгын инженерүүдийн холбоо"-ны гишүүн, Монгол улсын зөвлөх инженер Сономын Чойжамцийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдсаныг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Баярсайхан нар гардуулж, баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.
С.Чойжамц инженер нь 2004-2006 онд НҮБ-ын БЭХХТ-ийн хүрээнд баригдсан холбооны барилгыг барихад удирдан зохион байгуулж гүйцэтгэсэн бөгөөд тус төслийн хүрээнд холбоотой хамтран УБ хотод Сүрлэн барилга байгууламж бүхий хувийн сууцуудыг барих угсарлын ажилд зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Эрхэм инженер С.Чойжамц таньд ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.