Манай холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн К.Муратыг Монгол улсын ерөнхийлөгчийн 2021.05.14 өдрийн зарлигаар "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-оор шагналаа. К.Мурат нь барилгын салбарт 32 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 2007 оноос хойш холбооны ХЗ-ийн гишүүн, дарга, УЗ-ийн гишүүн, дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, одоо УЗ-ийн гишүүний хувьд холбооны гадаад хамтын ажиллагааны ажлуудыг хариуцан ажиллаж байгаа юм. К.Мурат гишүүн маань одоогийн байдлаар Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны урилгаар Англи Улсын “KAZ MINERALS” компанийн Казакстан Улс дахь салбарт Уулын баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төслийн товчооны даргаар ажиллаж байгаа бөгөөд түүний шагналыг Монгол Улсад ирэхээр гардуулах юм.
Монгол Улсын Зөвлөх инженер К. Мурат гишүүндээ төрийн дээд одон медалиар шагнуулсанд баяр хүргэж, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны
Удирдах зөвлөл
Гүйцэтгэх алба
Нийтэлсэн: 2021-05-17