• 976-11-330985
  • info@mace.org.mn

“HVAC МЭРГЭЖЛИЙН КЛУБ”-ИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

МБИХ-НЫ ДЭРГЭДЭХ “HVAC МЭРГЭЖЛИЙН КЛУБ”-ИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Дулаан хангамж, халаалт, агаар сэлгэлт, кондиционерийн чиглэлээр ажиллаж буй инженер, мэргэжилтнүүдийн мэргэжлийн мэдлэгийг нэмэгдүүлэх, туршлага солилцох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн хүрээнд ойлголтын зөрүүг нэгтгэх болон шинээр батлагдсан хууль, эрх зүйн баримт бичгүүд, шинэлэг технологийн талаарх мэдээллийг хуваалцах зорилгоор байгуулагдсан HVAC мэргэжлийн клубийн анхдугаар уулзалт, хэлэлцүүлэг энэ оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдаж, нийт 52 инженер, мэргэжилтнүүд оролцлоо.
Энэхүү уулзалт, хэлэлцүүлгийг нээж тус клубийг үүсгэн байгуулагч, МБИХ-ны УЗ-ийн гишүүн, Сургалт, судалгааны хорооны дарга, МУ-ын зөвлөх инженер, барилгын эрчим хүчний аудитор Н.Хангайсайхан нээж үг хэлсэн бөгөөд цаашид тогтмол үйл ажиллагаа зохион байгуулж, салбартаа мэргэжлийн дуу хоолойгоо үр дүнтэй хүргэснээр барилга, байгууламжийн дулаан хангамж, халаалт, агаар сэлгэлт, кондиционертой холбоотой асуудлуудыг шийдвэрлэж, тэнд амьдарч, ажиллаж байгаа хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахад чухал түлхэц болно гэдгийг онцоллоо.

“HVAC мэргэжлийн клуб”-ийн уулзалт, хэлэлцүүлгийн үеэр дараах сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
- Дулааны эрчим хүчний төлбөрийг хэрэглээнд суурилсан тогтолцоонд шилжүүлэх – сэдвээр ЭХЗХ-ны Эрчим хүч хэмнэлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Цолмон
- Дулааны тоолуур суурилуулахад гарч буй алдаа, хүндрэл, зураг төсөлд анхаарах зүйлс – сэдвээр УБДС ТӨХК-ийн хэмжүүрийн бодлогын инженер Д.Батчимэг
- Мультикал дулааны тоолуур болон фрэсэ гурвалсан үйлдэлт хаалтын хэрэглээ ба онцлог – сэдвээр “Икон” ХХК-ийн ахлах инженер Б.Намхай
- Агаар дамжуулах металл хоолойн багц стандарт – сэдвээр ШУТИС-ийн ахлах багш МУ-ын зөвлөх инженер Б.Мөнхбаяр
- Агаар дамжуулах цайрдсан хоолойн цайрын бүрмэлийн стандарт – сэдвээр “Эрч Булаг Лайн” ХХК-ийн ХАС-ийн удирдах инженер П.Солонго.

Дараагийн уулзалтыг 10 дугаар сарын 23-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 80083410 тоот утас болон hvacclub2026@gmail.com цахим шуудангаар авах боломжтой.

Нийтэлсэн: 2026-09-28

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.