• 976-11-330985
  • info@mace.org.mn

“STUDY TOUR GRANT–2026” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо (МБИХ) болон Японы Барилгын Инженерүүдийн Холбоо (JSCE)-ны хамтын ажиллагааны хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “STUDY TOUR GRANT–2026” хөтөлбөр 2026 оны 8 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 4-ний өдрүүдэд Япон Улсын Хоккайдо мужийн Саппоро хотод зохион байгуулагдлаа.
Энэ жилийн хөтөлбөрт ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн оюутан Б.Хулан шалгарч, МБИХ-ийг төлөөлөн амжилттай оролцлоо.

Technical Tour-ын хүрээнд:
- Civil Engineering Research Institute for Cold Region-д ус, зам, гүүрийн инженерчлэлийн судалгаа, туршилтын төхөөрөмжүүдтэй танилцав. Тухайлбал, далайн давалгааг загварчлах, зам гүүрийн бүтээцэд 300 кН хүртэлх хөдөлгөөнт ачаалал өгөх туршилтуудыг үзэж сонирхлоо.
- Otaru Port Breakwater-т далайн давалгаанаас боомт хотыг хамгаалах хамгаалалтын байгууламжийн инженерийн шийдэлтэй танилцав.
- Ishikari District Regional Disaster Prevention Facility-д гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах инженерийн шийдлүүдийн талаар мэдээлэл авлаа.

Мөн JSCE-ийн 2026 оны Ерөнхий Чуулган болон 28 дахь удаагийн Олон Улсын Зуны Симпозиумд оролцож, олон орны залуу инженерүүдтэй мэдлэг, туршлага солилцон, барилгын инженерчлэлийн шинэ технологи, судалгааны чиг хандлагатай танилцлаа.
Б.Хулан “INVESTIGATION OF CRACK FORMATION IN RC BASEMENT WALLS DUE TO DIFFERENTIAL FOUNDATION SETTLEMENT” сэдвээр судалгааны илтгэл тавьж, амжилттай оролцов.
“STUDY TOUR GRANT” хөтөлбөр нь залуу инженер, оюутнуудад олон улсын инженерийн туршлагаас суралцах, мэргэжлийн хүрээгээ тэлэх, олон улсын хамтын ажиллагаанд оролцох үнэ цэнтэй боломжийг олгож байна.

Б.Хуландаа цаашдын сурлага, судалгааны ажилд нь амжилт хүсье!



Нийтэлсэн: 2026-09-16

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.