• 976-11-330985
  • info@mace.org.mn

Кюүшюү их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо (МБИХ) Кюүшюү их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Монгол, Японы инженерийн боловсрол, академик хамтын ажиллагаа, судалгаа болон мэргэжлийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Кюүшюү их сургуулийн Монгол Улстай олон жилийн турш хөгжүүлж ирсэн академик харилцаа, Монгол дахь төгсөгчдийн сүлжээ, инженерийн салбарын хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцов.
Мөн Монголын барилгын салбарын инженер, мэргэжилтнүүдийн чадавхыг хөгжүүлэх, мэдлэг, туршлага солилцох, хамтарсан сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг хэлэлцлээ.
Энэхүү уулзалт нь Кюүшюү их сургууль болон МБИХ-ийн хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, Монгол–Японы инженерийн салбарын харилцааг цаашид бэхжүүлэх чухал алхам боллоо.



Нийтэлсэн: 2026-09-16

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.