• 976-11-330985
  • info@mace.org.mn

ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Холбооны хамтын ажиллагаат Японы Барилгын Инженерүүдийн Холбоо (JSCE)-ны 2026 оны олон улсын хурал болох JSCE ANNUAL MEETING 2026 арга хэмжээ нь энэ жил 81 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.

JSCE Annual Meeting бол Японы барилгын инженерүүдийн томоохон цугларалтуудын нэг юм. Жил бүрийн 9-р сарын эхээр болдог уг уулзалтад 20 гаруй орны 5000 гаруй инженер, мэргэжилтнүүд оролцдог. Энэхүү олон улсын арга хэмжээний хөтөлбөрт хурал семинар, мэргэжлийн техникийн аялал багтсан болно.

Хурал болох байршил: Япон улсын Хоккайдо мужийн төв болох Саппоро хотод болно.

Хурлын бүртгэл: 2026 оны 7-р сарын 22-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Эрхэм гишүүн инженер, мэргэжилтнүүд та бүхэн оролцохыг хүсвэл доорх линкээр бүртгүүлнэ үү.

Бүртгэл

Зардал: 6.000.000₮+ визний хураамж

Зардалд дараах үйлчилгээ багтсан болно.
Үүнд:
- УБ-Хоккайдо-УБ чиглэлийн 2 талын нислэгийн тийз,
- Хот хоорондын дотоод тээврийн зардал,
- Зочид буудалд 5 шөнө байрлах зардал,
- Өглөөний цай,
- Үйл ажиллагааны зардал
(Жич: Нислэгийн тийзний үнээс шалтгаалан зардал өөрчлөгдөх магадлалтайг анхаарна уу)

Анхааруулга:
- Зөвхөн Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны (MACE) гишүүд оролцох боломжтой.
- Сонирхож буй инженер, мэргэжилтнүүд заавал урьдчилан бүртгүүлнэ үү.

Холбогдох мэдээлэл:
Утас: 94940985, 11-330985
Мэйл: admin@mace.org.mn


Нийтэлсэн: 2026-07-01

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.