Хөвсгөл аймгийн Мөрөн хотод сургалт зохион байгууллаа.
2026.06.25-26 өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод "Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах нь. Олон улсын туршлага" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Хүндэт ерөнхийлөгч, Гавьяат барилгачин, Профессор Э.Ганзориг хичээл орсон бөгөөд Гүйцэтгэх захирал Х.Хонгорзул салбарын мэргэжил дээшлүүлэх тогтолцоо, мэргэшлийн зэрэг горилох, сунгах шалгалтын талаарх мэдээллийг өгөв. Сургалтад Хөвсгөл аймгийн 20 гаруй инженер, мэргэжилтнүүд хамрагдав.
Сургалтыг зохион байгуулж, холбооны Ажлын албанд үйл ажиллагаагаа танилцуулж, хүлээн авч уулзсан Хөвсгөл аймгийн ИТХ-ын гишүүн Лхагвадорж, Аймгийн ГХБХБГ-ын Барилгын хэлтсийн дарга Нямбат, мэргэжилтэн Энхжаргал, Баасанжав нартаа талархал илэрхийлье. Мөн Эрдэнэт хотын ГХБХБГ-ын Барилгын хэлтсийн дарга Галбаяр, ШУТИС-ийн БАС-ийн багш Б.Эрдэнэдаваа нартаа баярлалаа.
Нийтэлсэн:
2026-06-30