• 976-11-330985
  • info@mace.org.mn

“MACE Annual Meeting 2026” олон улсын арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ нь 23 дахь жилдээ зохион байгуулж буй “MACE Annual Meeting 2026” олон улсын арга хэмжээг 2026 оны 6 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн олон улсын арга хэмжээний эхний өдөр буюу 6 дугаар сарын 18-ны Пүрэв гарагт "БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ БА ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ" олон улсын техникийн семинар цахимаар зохион байгуулагдлаа.
Энэхүү семинарт:
1. Эстиматор Клауд ХХК-ийн Захирал Мөнхжаргалын ОДМАНДАХ "Барилгын төслийн менежментийн платформ" илтгэл;
2. БНТУ-ын Истанбулын Техникийн Их Сургуулийн Барилгын инженерийн тэнхимийн профессор БЕУЗА ТАСКИН (Ph.D.) "2023.06.02 Кахраман Мараст болсон газар хөдлөлтөөс үүссэн хөрсний болон барилга бүтээцийн эвдрэл ба норм дүрмийн асуудал" илтгэл;
3. БНТУ-ын Истанбулын Техникийн Их Сургуулийн Барилгын менежментийнтэнхимийн профессор ОНУР БЕХЗАТ ТОКДЕМИР (Ph.D.) "Тоон шилжилт- Гамшигт тэсвэртэй, ухаалаг хотын төлөвлөлт" илтгэл;
4. БНТУ-ын СИГМА группийн Ахлах эксперт, Архитектор МЕХМЕТ ЕРДОГАН "Дэд бүтцийн барилга байгууламжийн зураг төсөлд BIM нэвтрүүлсэн туршлага" илтгэл;
5. Сингапур улсын “Seequent” компанийн Анхлах зөвлөх УИЛЪЯАМ ЧЕАНГ (Ph.D.) "Геотехникийн шинжилгээ ба дэд бүтцийг хөгжүүлэх: Монголд гамшигт тэсвэртэй дэд бүтцийг байгуулах" сэдвээр тус тус илтгэл тавьлаа.
​Олон улсын арга хэмжээний 2 дахь өдөр буюу 6 дугаар сарын 19-нд Солонгос-Монголын хамтарсан техникийн семинар “БАРИЛГЫН САЛБАРТ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХЭРЭГЛЭЭ НЭВТРҮҮЛЭХ НЬ” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
Семинарт:
1. БНСУ-ын Кюнгил Их Сургуулийн профессор ЕОМ ШИНЖО (Ph.D.) "Барилгын салбарын хиймэл оюун ухаан (AI)-ыг бэлтгэх стратегийн чиглэл" илтгэл;
2. БНСУ-ын Ионсей Их Сургуулийн Профессор КИМ ХОНГ ЖО (Ph.D.) "AI ашиглан барилгын салбарыг хөгжүүлэх нь" илтгэл;
3. Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны судлаач инженер ЭРДЭНИЙН ХУВИЛАЙ (Ph.D.) "Барилгын салбарт семантикт суурилсан харилцан хөрвөгч чадвараас Хиймэл оюун ухааны нэвтрүүлэлт рүү: Мэдлэгийн граф болон BIM-д түшиглэн барилга байгууламжийн ухаалаг ашиглалт, үйлчилгээг бий болгох нь" илтгэл;
4. Номин констракшн девелопмент Группийн Барилгын инженер ГОЧООЖАЛБЫН ТҮМЭНДЭМБЭРЭЛ "Барилгын чанарын хяналтад хиймэл оюун ухаан нэвтрүүлэх нь" илтгэл тус тус тавив.
Мөн энэ өдөр “БАРИЛГЫН САЛБАРТ ХИЙМЭЛ ОЮУН УХААН (AI) НЭВТРҮҮЛЭХ БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ. ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА” Олон улсын дугуй ширээний ярилцлага зохион байгуулагдлаа.
Энэ арга хэмжээнд:
1. ХББОСЯ-ны Барилга, барилгын материалын бодлого зохицуулалтын газар, Барилгын материалын хэлтсийн дарга Б.МӨНХТӨР “Монгол Улсын барилгын салбарт хиймэл оюун ухаан нэвтрүүлэх төрийн бодлого” сэдвээр,
2. Тайваны Барилгын Инженерүүдийн Холбооны Гүйцэтгэх захирал Ричард Мох “Инженерчлэлийн тоон шилжилтийг хүрээлэн буй дэд бүтцэд хэрэглэх нь” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хэлэлцүүлэгт Монгол улсын барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил аж ахуйн нэгжүүдийн мэргэжилтнүүд оролцлоо.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Цагаанхуаран Консалтинг ХХК, Мөнх Инж Констракшн ХХК, Баганат Өргөө ХХК, Сойл Трейд ХХК, Бээжин Ти-Кинг Декорэйшн Инженеринг ХХК, М Си Эс Проперти ХХК, Шинэ Цамхаг ХХК, Мөнх Ариун Булаг ХХК, НБИК ХХК, Батлан Хамгаалах Яамны Барилга Захиалагчийн Алба ТӨААТҮГ, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ зэрэг байгууллагуудын хамт олонд болон MACE ANNUAL MEETING 2026 олон улсын арга хэмжээний турш орчуулга хийж тусалсан холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Док, Тогтохбуянгийн МӨНХ-ӨНӨР (Ph.D.), Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны судлаач инженер, Док, Эрдэнийн ХУВИЛАЙ (Ph.D.) нартаа талархал илэрхийлье.

Нийтэлсэн: 2026-06-22

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.