• 976-11-330985
  • info@mace.org.mn

ТУРКИЙН БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ТАНХИМД ХИЙСЭН АЙЛЧЛАЛ

2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Гантулга, Гүйцэтгэх захирал Х.Хонгорзул болон айлчлан очсон төлөөлөгчдийг Туркийн Барилгын Инженерүүдийн Танхимын хамт олон хүлээн авч уулзлаа. Салбарын дарга Мустафа Келеш болон Салбарын дэд дарга Өмер Гүл нарын удирдлага дор зохион байгуулагдсан энэхүү уулзалтын үеэр хоёр улсын хооронд мэргэжлийн туршлага, мэдлэг солилцохоос гадна Турк болон Монгол дахь барилгын инженерүүдийн өнөөгийн нөхцөл байдал, мэргэжлийн байгууллагуудын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, барилгын инженерийн боловсролын талаар санал солилцов. 


 Айлчлалын хүрээнд Салбарын дарга Мустафа Келеш нь өөрийн салбарын зохион байгуулдаг арга хэмжээнүүд, мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрүүд болон хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч, Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Гантулга болон Туркийн Барилгын Инженерүүдийн Танхимын Дарга Мустафа Келеш нар дурсгалын бэлэг солилцлоо.


Нийтэлсэн: 2026-05-01

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.