• 976-11-330985
  • info@mace.org.mn

"Барилгын салбарын эрх зүйн орчин" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

2025 оны 05-р сарын 9-нд Завхан аймгийн ГХБХБГ-ын барилгын хэлтэстэй хамтран Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниудын инженер, мэргэжилтнүүдэд зориулсан "Барилгын салбарын эрх зүйн орчин" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Нийгмийн хөдөлмөр хамгааллын сайд нарын хамтарсан "Аюулгүй барилга, аюулгүй ажиллагаа" хоёр сарын аяны хүрээнд зохион байгуулагдаж буй ажлуудын нэг юм.
Сургалтад Завхан аймгийн төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд болон тус аймагт барилгын төслүүд хэрэгжүүлж, гүйцэтгэж буй Улаанбаатар хот, Увс, Баян-Өлгийн аймгуудын барилгын компаниудын 58 инженер, мэргэжилтнүүд хамрагдлаа.
МБИХ ТББ-с дэд ерөнхийлөгч А.Ичинхорлоо, Гүйцэтгэх захирал Х.Хонгорзул, Хяналтын зөвлөлийн гишүүн Л.Гантулга, ХАБЭА-н сургагч багш Мэргэшсэн инженер А. Мөнхжаргал нар сэдвийн хүрээнд сургалтуудад хичээл заасан бөгөөд сургалтад хамрагдсан барилгын салбарын инженерүүдэд мэргэжил дээшлүүлэх багц цагийн гэрчилгээг олгосон юм.
Энэхүү сургалтыг зохион байгуулахад санаачлан ажилласан Завхан аймгийн ГХБХБГ-ын Барилгын хэлтсийн ахлах Ц.Алтангэрэл, мэргэжилтэн Э.Золзаяа, аймгийн ИТХ, аймгийн Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга н.Лхагвасүрэн нарт холбооны Ерөнхийлөгч болон Удирдах Зөвлөл, Гишүүнчлэлийн хороо, Сургалтын хорооны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажилд тань амжилт бүхнийг хүсэн ерөөе.

Нийтэлсэн: 2025-05-14

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.