• 976-11-330985
  • info@mace.org.mn

Холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр боллоо.

Холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр боллоо.
Хурлаар холбооны үйл ажиллагаа, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой 6 асуудлыг хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргав:
1.2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан ажлын төлөвлөгөөний дагуу 2024 оны “Оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэг-2024” хөтөлбөрийг зарлах, тэтгэлэг авах оюутныг 11 дүгээр сарын 22-ны дотор шалгаруулахаар шийдвэрлэв. 
2.“Барилгын салбарын инженерүүдийн нэгдсэн шинэ жил-2024” арга хэмжээг 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэв.
3.Холбооны шагналын журмыг шинэчлэн батлахаар болов.
4.2024.04.19 өдөр баталсан “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль” -г 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөх болсонтой холбогдуулан салбарын хэмжээнд нэгдсэн холбоо байгуулах ажлыг санаачлан зохион байгуулах, салбарын бусад ТББ-уудтай санал солилцох үйл ажиллагааг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулав. Ажлын хэсгийн даргаар Ерөнхийлөгч Б.Гантулга, гишүүдээр Удирдах зөвлөлийн гишүүд Э.Ганзориг, А.Ариунболд, Б.Мөнхбаатар, гүйцэтгэх захирал Х.Хонгорзул нарыг ажиллуулахаар шийдвэрлэв.
5.Барилгын салбарын инженерүүдийн ур чадвар, олон улсад өрсөлдөх чадварыг тодорхойлох суурь баримт бичгийг олон улсын жишигт нийцүүлэн  боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Ажлын хэсгийн даргаар Удирдах зөвлөлийн гишүүн С.Мөнгөнтөрийг ажиллуулахаар шийдвэрлэв.

Нийтэлсэн: 2024-11-07

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.