• 976-11-330985
  • info@mace.org.mn

"ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР-2024" ЗАРЛАГДЛАА

Холбооны зүгээс Барилгын салбарт ажиллах шинэ залуу боловсон хүчнийг бэлтгэх, дэмжих зорилгоор 
  • - Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер; 
  • - Халаалт, агаар сэлгэлт, кондиционерийн инженер;
  • - Ус хангамж, ариутгах татуургын инженер;
  • - Усны барилга байгууламжийн инженер 
мэргэжлээр өдрийн ангид суралцаж буй нийт 2 /хоёр/ оюутанд 2024/2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн “2024 оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлаж байна. 
2024-2025 оны хичээлийн жилд
  • 1 оюутанд 100% 
  • 1 оюутанд 50% сургалтын төлбөрийг олгоно.  
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. Монгол Улсын иргэн; 
2. Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн улсын болон хувийн их, дээд сургуулийн II, III курсад дээрх мэргэжлээр суралцаж байгаа; 
3. Төрийн сангийн болон бусад ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагүй байх; /Өөр тэтгэлэгт өргөдөл өгөөгүй байх/. 
4. Сурлагын үнэлгээний голч дүн буюу GPA 3.6 буюу түүнээс дээш байх;
5. Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцдог байх;
7. Урлаг, спортын арга хэмжээнд оролцдог, нийгмийн идэвхтэй байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
  • 1. Тэтгэлэг хүсэх болсон шалтгаан, үндэслэлээ тайлбарласан хувийн өргөдөл;
  • 2. Сурлагын дүнгийн албан ёсны хуулбар;
  • 3. Зөвлөх багшийн тодорхойлолт захидал;
  • 4. Тус тэтгэлгийг авснаар барилгын салбар, улс эх орондоо оруулж болох хувь нэмэр, ач холбогдлын талаархи өөрийн үзэл бодлыг тусгасан товч ЭССЭ бичвэр /300-600 үгтэй/;
  • 5. Тавигдах шаардлага хангасныг нотлох баримт бичгийн хуулбар.
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ СҮҮЛИЙН ХУГАЦАА:
Бүрдүүлсэн материалыг 2024 оны 11 сарын 29-ны Баасан гарагийн 17:00 цаг хүртэл Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны байр, Үйл ажиллагааны албанд цаасаар хүлээн авна.  
ЖИЧ:
1. Хоёр дахь удаагаа дээд боловсрол эзэмшиж байгаа суралцагчид энэхүү тэтгэлэгт хамаарахгүй.
2. Хугацаа хоцорсон болон дутуу материалыг хүлээн авахгүй.


Нийтэлсэн: 2024-11-04

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.