• 976-11-330985
  • info@mace.org.mn

"ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ЗАРЧИМ БА БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ" ОЛОН УЛСЫН СУРГАЛТАД БҮРТГЭНЭ

БНХАУ-ын Шэньян хотын Барилга, Хот Байгуулалтын Дээд Сургууль, БНХАУ-ын Барилгын Хүрээлэн, Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо хамтран Монгол улсын барилгын салбарын инженер, архитектор, мэргэжилтнүүдэд зориулсан 5 өдрийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 24-30 өдрүүдэд БНХАУ-ын Ляонин мужийн Шэньян хотод зохион байгуулна.

Сургалт нь 4 өдөр онол буюу танхимын, 1 өдөр практик буюу Шэньяан хотод баригдсан 2 том төсөлтэй танилцах хэлбэрээр болно.

Сургалтын агуулга:
1. Urban planning and Design
2. Construction project management
3. The principles of urban planning


Сургалтын нийт төлбөр 1 хүн 9,000,000+онгоцны тийз бөгөөд Холбооны гишүүн, гишүүн байгууллагын мэргэжилтнүүд 50 хувийн хөнгөлөлттэй буюу 4,500,000+онгоцны тийз төлбөртэйгээр оролцоно.

Үндсэн төлбөрт:

-Шэньян хотод байрлах байрны төлбөр, өдрийн 3 хоол

-Сургалт, сургалтын материал

-Тосох үдэх үйлчилгээ

-Орчуулга

-Даатгал зэрэг орсон болно.

Жич: онгоцны тийз, Бээжингээс Шэньян явах хурдан галт тэрэгний төлбөр болох 300 юань ороогүй болно.

Мөн та сургалтын үеэр БНХАУ-ын Барилгын хүрээлэнгээр дамжуулж, Монгол улсад бүтээн байгуулах эсвэл бүтээн байгуулж буй барилга байгууламжийн төсөлдөө хөрөнгө оруулалт татах зорилгоор БНХАУ-ын хөрөнгө оруулагч нартай холбогдох, уулзах  боломжтой. 

 Сургалтад хамрагдагсдын тоо: 20 хүн️

Бүртгэл 2024.10.25 өдөр хүртэл явагдана.

Хэрэв та бүртгүүлэх бол ЛИНК дээр дарна уу. 

УТАС: 94940985


Нийтэлсэн: 2024-10-04

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.