• 976-11-330985
  • info@mace.org.mn

ГЕРМАНЫ TECHNISCHE HOCHSCHULE INGOLSTADT /THI/-ЫН ЗАХИРАЛ, ПРОФЕССОР ЖАНА БОЧЕРТ ЗОЧИЛЛОО

Германы Бавари мужийн Технологийн дээд сургууль /Technische Hochschule Ingolstadt -THI/-ийн захирал, Профессор Жана Бочерт 2024.09.03-нд холбоогоор зочиллоо.

Тус сургууль барилгын инженерчлэлийн чиглэлээр баклаврын болон магистрын сургалтыг эрхлэн явуулдаг, үүсэн байгуулагдаад 3 жил болж байгаа, 300 гаруй оюутантай шинэхэн сургууль юм.

Тус сургуулийн захирал, Профессор Жана Бочерт-той холбооны Дэд ерөнхийлөгч А.Ичинхорлоо, Дэд ерөнхийлөгч С.Пүрэвдорж, гүйцэтгэх захирал Х.Хонгорзул нар уулзаж, хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үр дүнд барилгын мэргэжлээр суралцаж буй оюутнуудын солилцоо, техник, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов. Мөн Профессор Жана Бочерт нь Германы Бавари мужийн Барилгын Ассоциацитай Монголын Барилгын Инженерүүдийн Холбоог холбох, харилцааг өргөжүүлэхэд тусалж дэмжихээ илэрхийллээ.

Нийтэлсэн: 2024-09-04

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.