Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн этгээдэд мөн хуулийн 4.1.21-д заасан барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, бүртгэх, хугацааг сунгах, нөхөн олгох, хүчингүй болгох, мэдээлэл өөрчлөх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах "БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, БАРИЛГЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ, БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ӨРГӨХ БАЙГУУЛАМЖ, ТҮҮНИЙ ЭД АНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, УГСРАЛТ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ"-г шинэчлэхээр төслийг боловсруулсан байна.
Журмын шинэчилж буй төслийг ЭНДЭЭС , Суурь нөхцөл, шаардлагын шинэчилж буй төслийг ЭНДЭЭС татан авч үзнэ үү.
Иймд та бүхэн журмын төсөлтэй танилцаад, саналаа 02 сарын 04 дотор mace09021996@yahoo.com цахим хаягаар ирүүлнэ үү. Та бүхний саналыг нэгтгэн, холбогдох байгууллагад хүргүүлэх юм.
МБИ Холбоо, Үйл ажиллагааны алба
Нийтэлсэн: 2021-02-01