 
        ЗОРИЛГО:
Барилгын салбарт
ажил үйлчилгээ эрхэлж буй инженер, мэргэжилтнүүд, иргэд, олон нийтэд хот
байгуулалт, барилга, байгууламж, инженерийн дэд бүтцийн бодлогын үр нөлөөг
танилцуулах, салбарын үйл ажиллагааг сурталчлах.
Видео бичлэг /REEL/-д дараах
агуулгаас хамруулсан байх:
1.   
Хот байгуулалт, барилга, инженерийн дэд бүтцийн үйл
ажиллагаа, бодлого хэрэгжилтийн үр нөлөөг танилцуулсан; 
2.   
Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах
нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн зөвлөмж, мэдээлэл оруулсан; 
3.   
Бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийн ач холбогдлыг сурталчлах, иргэдийн
оролцоог уриалах; 
4.   
Салбарын бодлого, төлөвлөлт, бүтээн байгуулалтын талаар
иргэдэд тодорхой мэдээлэл өгсөн;
5.   
Хот
байгуулалт, барилга,
орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажил, мэргэжлийг сурталчилсан;
6.   
Амжилттай хэрэгжсэн төсөл, арга хэмжээг бодит байдлаар
танилцуулсан;
7.   
Инженер, архитектор зэрэг салбарын мэргэжилтнүүдийн ажил,
мэргэжлийг танилцуулсан;
8.   
Ёс зүйтэй инженер байхыг уриалсан байх. 
ОРОЛЦОГЧДЫН ХАМРАХ
ХҮРЭЭ:
ВИДЕОНД ТАВИГДАХ ШААРДЛАГА БА ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ:
4.   
Зорилгод нийцсэн агуулгатай байх; 
5.   
Видеонд бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүйгээр ашиглаагүй
байх; 
6. Дүрсний өндөр чанартай, нягтаршил сайтай байх.
ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?
1.   
Оролцогч нь зохион байгуулагч Монголын Барилгын Зураг ТөсөлЗохиогчдын Холбоо, Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны
фэйсбүүк болон bztzkh@gmail.com,  info@mace.org.mn  имэйл хаягаар бичлэгээ ирүүлэх.
2.   
2024 оны 09 дүгээр сарын 18-ныг дуустал дээрх сувгуудаар бичлэгээ илгээх.
ХЭРХЭН ШАЛГАРУУЛАХ
ВЭ?
1.    Ирүүлсэн бичлэг тус бүрийг 9 дүгээр
сарын 19-ний өдрөөс эхлэн дээрх 2 холбоодын фэйсбүүк, сошиал сувагт
байршуулна.
2. Дээрх хугацаанд 2 холбооны сошиал сувагт тавигдсан бичлэгүүдээс олон нийтийн үнэлгээгээр хамгийн их LIKE, SHARE авсан 3 бичлэг тус бүрийг 1.000.000 төгрөгөөр урамшуулна.
Жич: Ирүүлсэн бүх
бүтээлийг МБЗТХ, МБИХ өөрийн архивт авч, үйл ажиллагаандаа ашиглах болно. 
ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД: 
1. МОНГОЛЫН БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧДЫН ХОЛБОО ТББ
И-мэйл хаяг: bztzkh@gmail.com 
Утас: +976-77113136,
99509111
Улаанбаатар хот,
Баянгол дүүрэг, 2-р хороо, Сөүлийн гудамж, 45/4-р байр, Хатанбаатар оффис, 401
тоот
2. МОНГОЛЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБОО ТББ
И-мэйл хаяг: info@mace.org.mn 
Утас: +976-11330985, 94940985
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 45/2.

Нийтэлсэн: 2024-08-28