• 976-11-330985
  • info@mace.org.mn

ЯПОН, СОЛОНГОСЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБООДЫН ХУРАЛД ОРОЛЦОХ ГИШҮҮДИЙГ БҮРТГЭЖ БАЙНА

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо ТББ нь хамтын ажиллагаат гадаад холбоодын оны олон улсын арга хэмжээнд төлөөлөгчдөө оролцуулдаг уламжлалтай. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд хийгддэг энэ ажлын хүрээнд өнөөдөр Япон болон Солонгосын БИХ-ны оны олон улсын хуралд оролцох хүсэлтэй гишүүдийг бүртгэж байна. 

1. Японы Барилгын Инженерүүдийн Холбооны 2024 оны олон улсын уулзалт-хурал 2024 оны 09 дүгээр сарын 04-06 өдрүүдэд Япон Улсын Сендай мужийн Сендай хотод болно.

  • Бүртгэл: 08 сарын 01-нд дуусна. 
  • Зардал 5.000.000₮. Үүнд виз хураамж, 2 талын тийз, 3 шөнө байрлах буудлын төлбөр, орон нутгийн тээврийн зардал орсон болно.

Гишүүн бус бол оролцох боломжгүй!!!

Эрхэм гишүүн инженер, мэргэжилтнүүд та бүхэн оролцохыг хүсвэл доорх линкээр бүртгүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж бүртгүүлнэ үү. 

 

2. Солонгосын Барилгын Инженерүүдийн Холбооны 2024 оны олон улсын уулзалт "КSCE ANNUAL CONVENTION" 2024 оны 10 дугаар сарын 16-18 өдрүүдэд БНСУ-ын Жэжү арал дээр болно.

  • Бүртгэл: 08 сарын 15-нд дуусна.
  • Зардал 4.500.000₮. Үүнд 2 талын тийз, буудлын төлбөр, үйл ажиллагааны зардал багтсан болно.

Холбооны гишүүн бус бол оролцох боломжгүй!!!

Эрхэм гишүүн инженер, мэргэжилтнүүд та бүхэн оролцохыг хүсвэл ЭНД дарж  бүртгүүлнэ үү.




Нийтэлсэн: 2024-07-29

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.