• 976-11-330985
  • info@mace.org.mn

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ VI ХУРАЛ БОЛЛОО

Холбооны Удирдах зөвлөлийн ээлжит 6 дугаар хурал 2024.06.26 өдөр боллоо.

Тус хурлаар холбооны дүрэм шинэчлэгдсэнтэй холбоотойгоор дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв. Үүнд:

1. Холбооны Гишүүнчлэлийн журам, 

2. Олон нийттэй харилцах журам

3. Хяналтын зөвлөлийн журам

4. Сургалтын үйл ажиллагааны журам

Тус тус хэлэлцэж, Удирдах зөвлөлийн гишүүдийн саналыг тусган батлав.

Мөн хурлаар:

- 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн батлав

- Холбооны дунд болон урт хугацааны стратегийн бодлогын баримт бичиг боловсруулах төлөвлөгөө гаргахаар шийдвэрлэв

- Холбооны дэргэдэх Төсөв, үнэ бүрдэл, эдийн засгийн мэргэжлийн зөвлөл, Барилга бүтээцийн мэргэжлийн зөвлөл тус бүрийн бүрэлдэхүүнийг томилж, баталгаажуулав.

Шинэчлэгдсэн журам тус бүрийг удахгүй холбооны вэб сайтад тавих тул гишүүд та бүхэн тус журмуудтай танилцахыг хүсье.

      

      

Нийтэлсэн: 2024-07-08

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.