• 976-11-330985
  • info@mace.org.mn

Амь нас аврах “Амьдралын гурвалжин” гэж юу вэ?

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны архиваас:

Барилга нурж унах үед таазны жин нь обьект эсвэл тавилга дотор унаж, эдгээр объектыг сүйрүүлж, хажууд нь хоосон зай үлдээдэг. Энэ орон зайг “амьдралын гурвалжин” гэж нэрлэдэг. Энэ газар хөдлөлтөөс амьд үлдэх урьдчилсан түвшинг нэмэгдүүлэх хамгийн сайн арга байж магадгүй юм. Үүнтэй холбоотой 2015 онд Барилга.мн сэтгүүлд Монгол улсын Зөвлөх инженер Ц.Ганбат, Зөвлөх инженер З.Энх-Оргил нарын хамтран бэлтгэж, нийтлүүлж байсан нийтлэлийг хүргэж байна.

Эхийг бэлтгэсэн:

Зөвлөх инженер  Ц.Ганбат

Зөвлөх инженер  З.Энх-Оргил 

Амь нас аврах “Амьдралын гурвалжин” гэж юу вэ?

Doug Copp-Дэлхийн хамгийн арвин туршлагатай аврах анги бол Америкийн Олон улсын Аврах багийн ба Онцгой байдлын газрын дарга юм. Энэхүү нийтлэлд толилуулж буй мэдээллүүд нь ямар нэг болзошгүй газар хөдлөлтийн үед таны амь насыг аврахад зориулагдсан болно.

Тэрээр 875 нуралт үүссэн барилга байгууламж руу орж байсан ба 60 гаруй орны аврах багийхантай хамтран ажиллаж, олон оронд аврах ангиудыг үүсгэн байгуулжээ.

Мөн олон орны аврах ангийн гишүүн бөгөөд 2 жилийн турш АНУ-ын гамшгийг бууруулах мэргэшсэн ажилтанаар томилогдон ажилласан төдийгүй 1985 оноос хойш дэлхий дээр нэгэн цаг үед болсон гамшгаас бусад бүх томоохон гамшиг болсон газруудад өөрийн биеэр очиж ажилласан байна. Түүнчлэн 1996 онд түүний туршлагадаа үндэслэн гаргасан амьд үлдэх аргын үнэн болохыг үзүүлсэн кино хүртэл хийгдсэн юм.

   Тус кинонд хүнийг дүрсэлсэн 20 хиймэл загварыг хийж арвыг нь нэгэн сургууль дотор, нөгөө арвыг нэгэн барилгад байрлуулж тэр хоёр барилгыг нурааж үзүүлсэн байна. Эхний 10 загварт нь “бөхийж эвхрэн суун өөрийгөө хамгаалах” загварыг, нөгөө 10 загварт нь түүний санал болгож буй “амьдралын гурвалжин” аргыг хэрэглэн туршиж үзсэн байна.

 Барилгуудыг нураасны дараа уг 2 барилгад болсон бодит байдлыг дүрслэн харуулсан зургийг кино хальсанд буулгах, гарсан эцсийн үр дүнг нь баримтжуулахын тулд нурсан барилгууд руу орсон байна. Барилга байгууламжийг нураах үед үүсч болох нөхцөлүүдээс гадна шууд нүдэнд харагдаж байгаа болон шинжлэх ухааны үндэслэлтэйгээр амьд үлдэх арга барилыг хэрэглэсэн /бөхийж эвхрэн суун өөрийгөө хамгаалж байгаа/ хүмүүсийн хувьд амьд үлдэх боломж бараг зуун хувь болох нь харагдсан байна. Энэ киног Турк болон Европын орнуудад сая сая үзэгчдэд толилуулсан төдийгүй АНУ, Канад болон Өмнөд Солонгост телевизийн нэвтрүүлэгээр дамжуулан үзэгчдийн хүртээл болгосон байна. Түүний нурж сүйдсэн барилга байгууламж руу орсон анхны тохиолдол нь 1985 оны Мексико хотын газар хөдлөлтөнд өртсөн нэгэн сургуулийн барилга байжээ. Энд бүх хүүхдүүд ширээн доогуураа нуугдан орсон байсан ба хүүхэд бүр бараг л ясныхаа зузаантай адил хэмжээнд дарагдсан, няцарсан байсан байна. Харин ширээнүүдийн хоорондох чөлөөтэй байгаа хэсгийн дагуу хэвтэцгээсэн бол амьд үлдэх боломж байсан гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Энэ нь “ичгүүртэй” зүйл гэж болохоор зүйл байсан гэж тэрээр тодорхойлж байсан ба хүүхдүүдийн яагаад ширээнүүдийн хоорондох хөндийд хэвтээгүйг тухайн үед их гайхжээ. Тэр үед тэрээр, хүүхдүүдэд ямар нэгэн эд хогшилын доогуур орж нуугдахыг урьд нь зөвлөсөн байсныг мэдээгүй байна.

   Энгийн үгээр хэлбэл, барилга байгууламж нурах үедээ, ямар нэг биетийн дээрээс унаж буй эд хогшлууд нь тухайн биетийг мөргөхдөө хажуу талууддаа ямар нэг газар, хөндий орон зай үлдээдэг байна. Энэ үүссэн хөндий орон зай бол түүний хэлж буй “амьдралын гурвалжин” гэгдэх талбай юм.

   Тухайн биет нь хэр зэрэг том хэмжээтэй болон бат бөх байх тусмаа арай бага эвдэрч гэмтэн хүн дарагдахгүй байх боломжийг бүрдүүлдэг байна. Мөн тухайн биет хэр зэрэг бага эвдэрч гэмтэнэ түүний “амьдралын гурвалжин” гэгдэх хөндий орон зайг ихээр үүсгэх нөхцөл боломж их байх ба тэр хэсгийн ашигласан хүний бэртэж гэмтэхгүй байх магадлал ч тэр хэмжээгээр нэмэгддэг байна. Үүний дараа та бүхэн телевизээр нурсан барилга байгууламжийн тухай ямар нэгэн нэвтрүүлэгийг үзэж байхдаа анхааралтай ажиглаж харсан гурвалжингуудынхаа тоог тоолоорой. Бүх газар гурвалжин хэлбэр бүхий хөндий орон зай байгааг та харах болно. Нурсан барилга байгууламжуудаас харж болох хамгийн түгээмэл хэлбэр, дүрс байдал болон гурвалжин дүрс юм.

   Тэрээр мөн газар хөдлөлтийн үед амьд үлдэх, гэр бүлээ болон бусдыг аврах талаар 750 мянган хүн амтай Trujillo хотын Гал унтраах ангид сургалт явуулсан байна. Trujillo хотын Гал унтраах ангийн аврах багийн дарга нь Их сургуулийн профессор хүн байсан ба бүх газар түүнтэй хамт байсан байна.

Түүний хэлсэн үг:

Миний нэр Roberto Rosales. Би Trujillo хотын Аврах багийн дарга. Би 11 настайдаа нэгэн нурсан барилгын нуринган дор гарч чадахгүй байдалд байсан. Энэ бол 1972 онд 70.000 хүн нас барсан газар хөдлөлт байсан юм. Эрэгтэй дүүгийнхээ мотоциклийн хажууд бий болсон амьдралын гурвалжингийн дор би амьд үлдсэн юм. Ор болон ширээн доогуур орж нуугдан өөрийгөө хамгаалах гэж оролдсон найзууд маань бяц даруулан амь насаа алдацгаасан байсан. (нэр, хаяг гэх мэт мэдээллүүдийг нэг бүрчлэн хэлж байсан.)

Би бол “амьдралын гурвалжин”-ийн амьд жишээ юм. Харин амь насаа алдсан найз нөхөд минь “бөхийж сууж өөрийгөө хамгаалах” аргын жишээ байсан гэж хэлж болох юм гэжээ.

Doug Copp-ын санал болгож буй зөвлөмжүүд

1.    Барилга байгууламж нурах үед энгийн “бөхийж сууж, нуугдаж буй” хүмүүс ямар ч өөр боломжгүйгээр байнга няц дарагдан амь насаа алдацгаасан болохыг олж харсан. Ширээ, авто машин гэх мэт биетүүдийн доогуур орсон хүмүүс мөн адил няц дарагддаг.

2.    Муур, нохой болон нялх хүүхдүүд бүгд байгалийн зохилдлогоороо өвдөгөө, эхийн гэдсэнд байх үеийнх шигээ гэдэс  рүүгээ татах байдалтай эвхэрдэг. Газар хөдлөлтийн үед та бүхэн ч мөн адил энэ байдлаар эвхрэх хэрэгтэй. Энэ бол төрөлхийн хүний өөрийгөө хамгаалах ба амьд үлдэх нэгэн дотоод мөн чанар юм. Ямар нэгэн жижигхэн хөндий хэсэг газарт та бүхэн амьд үлдэж болох юм. Хөнгөн байдлаар дарагдах ба бага зэрэг няцарсан ч хажуудаа хөндий хэсэг, газар үүсгэж чадах буйдан, том хэмжээтэй эд хогшилын хажууд байх.

3.    Модон хийцтэй барилгууд газар хөдлөлтийн үед хамгийн аюулгүй барилга байгууламж юм. Шалтгаан нь энгийн бөгөөд модон хийцлэлүүд уян хатан байдаг ба газар хөдлөлтийн хүчний үйлчлэл болон түүнд зохицон хөдөлж чаддаг байна. Хэрвээ модон хийцтэй байшин барилга нурвал амьд үлдэх боломж бүхий том хэмжээтэй, хөндий орон зайг бий болгож чаддаг байна. Мөн түүнчлэн модон хийцтэй барилгуудын нуралтын нягтрал ба аюул үүсгэх хэмжээ нь арай бага байдаг байна. Тоосгон хийцтэй барилгуудын хувьд нурах үедээ тоосгонууд нь тус тусдаа хэсэг болон салцгаадаг байна. Эдгээр тоосгонууд нь нэлээдгүй шархдах ба бэртэх шалтгаан болох боловч бетон блокуудыг бодвол хүний биед арай бага дарагдах, няцрах байдлыг бий болгодог байна.

4.    Хэрвээ шөнө дунд таныг орондоо унтаж байх үед газар хөдлөлт болвол энгийн байдлаар эргэлдэн орноосоо унах хэрэгтэй. Орны тань эргэн тойронд аюулгүй хөндий бий болдог байна. Зочид буудал мэтийн газрууд үйлчлүүлэгчиддээ газар хөдлөлтийн үед, орныхоо хажууд газар хэвтэхийг зөвлөсөн ямар нэгэн анхааруулгыг өрөө бүрийн хаалганы ард талд өлгөвөл газар хөдлөлтөнд маш их хүн амьд үлдэх боломжийг олгох магадлалтай юм.

5.    Телевиз үзэж байхад тань газар хөдлөлт болвол, амархан байдлаар, цонх эсвэл хаалгаар гадагшаа гарах, зугтаах боломжгүй бол, буйдан ор болон том хэмжээний буйдан сандалуудын хажууд газар эвхрэн суух болон хэвтэх хэрэгтэй.

6.    Барилга байгууламж нурах үед хаалганы ялуу, дам нуруун дор зогссон ямар ч хүн амь насаа алддаг байна. Яагаад гэвэл: хэрвээ хаалганы ялуу, дам нуруун дор орж зогсвол хаалганы ялуу, дам нуруу урагш, нэг бол хойш унаж доор нь байгаа хүн нурж байгаа хучилтын хавтан доор дарагддаг байна. Хэрвээ хаалганы ялуу, дам нуруу хажуу тийшээ нурвал та хоёр хэсэг хуваагдах болно. Аль ч нөхцөлд та амь насаа алдана.

7.    Ямар ч үед шат явах ба зүглэхгүй байх хэрэгтэй. Учир нь шатнууд үндсэн барилга байгууламжаас ялгаатай өөр давтамжтай байдаг. Газар хөдлөлтийн хүчний үйлчлэлийн нөлөөгөөр үндсэн барилга байгууламжаас хараат бусаар тусдаа хөдөлдөг байна. Шатыг эвдрэх хүртэл шат ба барилгын үндсэн хэсгүүд байнга нэг нэгтэйгээ мөргөлдөх хөдөлгөөн хийж байдаг. Шатны хэсэг болон шатанд дээр байгаа хүмүүс шатны гишгүүрээс болж бэртэж гэмтэх ба шархддаг. Мөн түүнчлэн маш аймшигтай байдлаар гэмттэг байна. Газар хөдлөлтийн дараагаар барилга байгууламж нурааагүй үлдсэн байсан ч шат болон шатны хэсгээс хол зогсох хэрэгтэй. Шат бол газар хөдлөлтийн дараа ч барилгын эвдрэл, сүйрэл үүсгэж болох магадлал хамгийн өндөр хэсэг юм. Газар хөдлөлтөнд нурж сүйрээгүй ч гэсэн газар хөдлөлтийн дараа шат нь хашгиралдан зугтаах гэж оролдож буй хүмүүсийн хөдөлгөөнт жин, ачаалалын хэтрэлтээс болж нурах магадлал өндөр байдаг. Шат болон барилгын бусад хэсэгт эвдрэл гэмтэл болоогүй байсан ч газар хөдлөлтийн дараа аюулгүй байдал талаас нь байнга шалгаж үзэх ёстой хэсэг байдгийг анхаарах нь чухал.

8.    Барилгын гадна хануудад ойрхон газар зогсох, боломжтой бол гадагшаа гарах хэрэгтэй. Барилгын дотор талын хийц хэсгүүдийн ойр зогсохоос гадна хэсгүүдэд ойрхон газруудад байх нь илүү давуу талтай юм. Барилгын гадна үндсан хийц хэсгүүдээс хэр зэрэг дотогш байх тусам гарах, зугтах замын тань хаагдах, саадтай болох магадлал тэр хэмжээгээр нэмэгдэх талтай.

9.    Яг иймэрхүү маягаар Nimitz авто зам дахь давхруудын хоорондох нурсан блокуудын бий болгосон шиг, газар хөдлөлтийн үед дээд талын авто замын нуралтаас болж няцарч, дарагдаж буй авто машинуудын дотор байгаа хүмүүс мөн дарагддаг байна. San Francisco-ийн газар хөдлөлтөнд золиос болсон хүмүүсийн бүгд авто машиныхаа дотор байж байсан ба бүгд амь насаа алдсан байна. Авто машинаасаа гарцгаан авто машиныхаа хажууд хэвтэх нэг бол суух маягаар амархан байдлаар амьд мэнд үлдэх боломж байсан байна. Мөн амь насаа алдсан бүх хүмүүс авто машинаасаа гаран, эргэн тойрон байх моднуудын хажууд суух болон хэвтэж чадацгаасан бол өнөөдөр амьд мэнд байж болох байсан.

10.  Хэвлэлийн газар байрлаж байсан эвдэрч сүйрсэн конторын барилга мөн их хэмжээний цаас хураасан албан газрын барилгуудаар явж үзэхэд тэнд хураалттай байсан цааснууд шахалт, няцралтанд ороогүй байхыг олж илрүүлсэн байна. Их хэмжээний цаас овоолсон хэсгийн эргэн тойронд мөн өргөн хэмжээний хөндий орон зай үүсдэг байна.

Газар хөдлөлт болдгоороо болно. Харин түүнд заавал өртөх албагүй юм. Бид хэдий чинээ түүний эсрэг сайн бэлтгэлтэй байж үүсэх хор уршгийг ухамсарлаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэдий чинээ чанартай, цэгцтэй, бодлого зохион байгуулалттай авч чадна тэр аюулыг төдий чинээ бага гарз хохиролтойгоор даван туулах боломж байдаг байна. Харин аюул, гамшиг тохиолдсоны дараа чанга дуугарч сүржигнэх нь ямар ч ач холбогдолгүй гэдгийг энэ талын арвин туршлага бүхий улс орны мэргэжилтэнүүд онцлон сануулсаар байна.

 

---оОо—

Улаанбаатар хот, 2015 он

Нийтэлсэн: 2021-01-20

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.