“Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ нь 21 дэх жилдээ “MACE ANNUAL MEETING 2024” олон улсын арга хэмжээг 2024 оны 06 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд 6 дугаар сарын 13-ны Пүрэв гаригт “НОГООН БАРИЛГА & УХААЛАГ ХОТ” сэдэвт олон улсын техникийн семинар, 6 дугаар сарын 14-ний Баасан гаригт “BIM & ДИЖИТАЛ БАРИЛГА. ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА” сэдэвт олон улсын дугуй ширээний ярилцлага болж өндөрлөлөө.
“MACE Annual Meeting-2024” олон улсын арга хэмжээний хүрээнд Азийн Барилгын Инженерүүдийн Зохицуулах Зөвлөлийн дарга Prof. JAE WOO PARK, Америкийн Барилгын Инженерүүдийн Холбооны 10-р бүсийн зохицуулагч Prof. KAMAL LAKSIRI, Солонгосын Барилгын Инженерүүдийн Холбооны гишүүн, БНСУ-ын Ионсей их сургуулийн професор SANG-HO LEE, Ph.D, Японы Барилгын Инженерүүдийн Холбооноос Гадаад Харилцааны Хорооны гишүүн Prof. EIKI YAMAGUCHI, Япон Улсын “West Nippon Expressway” компанийн төслийн багийн удирдагч TSUTSUI MASAHITO, төслийн багийн гишүүн HIKIDA KYOTARO, Тайвань Улсын Газар Хөдлөлтийн Инженерчлэлийн Судалгааны Үндэсний Төв (NCREE)-ийн эрдэм шинжилгээний ажилтан Prof. BO-HAN LEE нарын төлөөлөгчид Монголд Улсад хүрэлцэн ирж, илтгэл тавьж, туршлагаа хуваалцав.
“НОГООН БАРИЛГА & УХААЛАГ ХОТ” сэдэвт олон улсын техникийн семинарын үеэр Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны Ерөнхий менежер Б.ГҮНБОЛД "Хотын ирээдүйг хуульчлах нь. Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн Монгол Улсын хот байгуулалтад үзүүлэх нөлөөнд дүн шинжилгээ хийх нь" сэдвээр, Хот төлөвлөгч. “Нью Урбанизм” ХХК-ийн Захирал З.ТУЯА "Монголын хотуудын тогтвортой хөгжлийн сорилт бол хот суурины газрын менежмент", AHURP төслийн зөвлөх багийн Дэд ахлах Н.ГАНТУЛГА -AHURP төслийн Ногоон орон сууцны төлөвлөлт ба хэрэгжилт", Зөвлөх инженер, “Престиж инженеринг” ХХК-ийн Захирал Ш.ГАНЗОРИГ "Улаанбаатар хотын үерийн эрсдэл, түүнээс сэргийлэх боломж", Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын Ахлах мэргэжилтэн Л.ЗАЯА "Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ", “Кингспан Монгол” ХХК-ийн Дэд захирал Д.БУДЖАВ "Кингспаны Quadcore ногоон технологи", Зөвлөх инженер, “Эрчим инженеринг” ХХК-ийн Захирал М.БАТБОЛД "Сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэт технологи: Ухаалаг хайбрид хаус төсөл", “Атмор” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Токиогийн Их Сургуулийн магистр Н.МЯНДАС "Улаанбаатар хотын дулааны болон цэвэр усны шугам сүлжээний насжилтыг урьдчилсан дулаалгат Бругг-ийн шугам хоолойгоор шийдэх давуу талууд" сэдвээр илтгэл тавьж, оролцогчдын асуултад хариулав.
Харин “BIM & ДИЖИТАЛ БАРИЛГА. ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА” сэдэвт олон улсын дугуй ширээний ярилцлагын үеэр “BIM-г Монголд нэвтрүүлэх стратегийн төлөвлөгөөг боловсруулах” төслийн танилцуулгыг Солонгосын Барилгын Инженерүүдийн Холбооны гишүүн, БНСУ-ын Ионсей их сургуулийн професор SANG-HO LEE, Ph.D хийж, “Бюлдинг Смарт Монгол” ТББ-ын Захирал А.БАТ-ОД "BIM/CIM Монголд нэвтрүүлэх санал", Япон улсын “West Nippon Expressway” компанийн төслийн багийн удирдагч TSUTSUI MASAHITO "Барилгын төслийн зураг төслийн үе шатанд BIM/CIM ашиглах тухай" сэдвээр NEXCO West компанийн туршлагыг хуваалцаж, Япон улсын “West Nippon Expressway” компанийн төслийн багийн гишүүн HIKIDA KYOTARO "Төслийн нарийвчилсан загварчлалын үе шатанд BIM/CIM-ийн практик кейсүүдийн танилцуулга" сэдвээр илтгэл тавьж, Америкийн Барилгын Инженерүүдийн Холбооны 10 дугаар мужийн захирагч профессор Prof. KAMAL LAKSIRI "Бүгд Найрамдах Шри Ланка Улсын барилгын салбарт хэрэгжүүлж буй BIM" сэдвээр илтгэл тавьж өөрийн улсын туршлагаасаа хуваалцав.
Нийтэлсэн: 2024-06-19