• 976-11-330985
  • info@mace.org.mn

ХОЛБОО ГЕРМАНЫ БАРИЛГЫН ИНЖЕНЕР, АРХИТЕКТОРУУДЫН ХОЛБООНЫ БАВАРИ МУЖИЙН САЛБАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Германы Барилгын Инженер, Архитекторуудын  Холбооны Бавари мужийн салбартай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.

“The BDA Bavaria” буюу Германы Барилгын Инженер, Архитекторуудын Холбоо нь 1903 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд архитекторууд болон хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдийг нэгтгэсэн бие даасан холбоо юм.

Тус холбоо нь мэргэжилтнүүдээ мэргэжлээрээ тууштай ажиллах хүсэл эрмэлзлийг нь дэмжиж барилгын нарийн мэргэжлийн соёлыг сурталчлах сонирхлоор нь нэгтгэдэг төдийгүй Германд барилгын мэргэжлийг сурталчлан таниулахаас гадна барилгын чанарт илүү анхаарч ажилладаг байна. Түүнчлэн тус холбоо нь Германы 16 муж дахь салбар холбоодоороо дамжуулж үйл ажиллагаа явуулан хот төлөвлөлт, барилга байгууламжтай холбоотой сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, лекц, үзэсгэлэн, семинар, хурал зохион байгуулдаг юм.

Германы Барилгын Инженер, Архитекторуудын Холбоо болон Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны цаашдын хамтын ажиллагаа өндөр үр өгөөжтэйгөөр өргөжин тэлж, харилцан туршлага судлах, сургалт судалгаа хийх өргөн боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна. 

Германы Барилгын Инженер, Архитекторуудын Холбоо талаарх дэлгэрэнгүйг ЛИНК дээр дарж үзнэ үү. 

   

Нийтэлсэн: 2024-05-22

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.