• 976-11-330985
  • info@mace.org.mn

"Барилгын төслийн FIDIC-н жишиг гэрээ" сэдэвт сургалт болно

Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо (FIDIC)-ны гишүүн "Монголын Барилгын Үндэсний Ассоциаци" ТББ нь "Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо" ТББ-тай хамтран барилгын салбарын аж ахуйн нэгжүүдийн удирдлага, гэрээ хариуцсан мэргэжилтэн, хуульчид, төслийн менежер, инженер, мэргэжилтнүүдэд зориулсан "БАРИЛГЫН ТӨСЛИЙН FIDIC-н ЖИШИГ ГЭРЭЭ" сургалтыг зохион байгуулах гэж байна.
Энэхүү сургалт нь Фидикийн гэрээний зарчим, Өргөн хэрэглэгдэх улаан, шар, мөнгөлөг гэрээнүүдийн ялгаа, Гэрээний талуудын эрх үүрэг, хариуцлагын зохицуулалт, гэрээний эрх зүйн асуудал зэрэг сэдвүүдийн хүрээнд бодит кейст тулгуурласан агуулгаар танхим хэлбэрээр явагдана.
Сургалтын сургагч багшаар Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо (FIDIC)-ны Түншлэгч гишүүн МБҮА ТББ-ын Фидикийн сургалтын сургагч багш, МУ-ын Гавьяат барилгачин, эрх зүйч Б.Баасансүрэн, “Легаллинк Эм Эн” хуулийн фирмийн ахлах хуульч Э.Төгстөгөлдөр зэрэг фидикийн гэрээгээр мэргэшсэн мэргэжилтнүүд ажиллана.
Сургалт: 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Holiday Inn” зочид буудлын хурлын танхимд болно.
Танхим дүүргэлт: 50 хүн
Сургалтын төлбөр: 700.000₮ ("Монголын Барилгын Үндэсний Ассоциаци" ТББ, "Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо" ТББ-ын гишүүд хөнгөлөлттэй буюу 500.000 төгрөгийн төлбөртэйгөөр хамрагдана)
Сургалтад хамрагдах хүсэлтэй мэргэжилтнүүд Энд дарж бүртгүүлнэ үү.

Сургалтын төлбөр төлөх мэдээлэл болон дэлгэрэнгүй мэдээллийг 9494-0986, 11-330985, 8606-7791, 70151818 утсуудаар лавлана уу.



Нийтэлсэн: 2024-05-09

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.