• 976-11-330985
  • info@mace.org.mn

"BARILGA EXPO-2024" ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГААР ОРОЛЦЛОО

Холбооны гишүүн "Барилга.мн" ХХК-ийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "БАРИЛГА ЭКСПО-2024" олон улсын барилгын үзэсгэлэн яармаг 2024.04.12-14-ний өдрүүдэд “Буянт-Ухаа спортын ордон” -д амжилттай болж өндөрлөлөө. 

Энэхүү арга хэмжээнд холбоо дэмжигч байгууллагаар хамтран оролцсон бөгөөд тус арга хэмжээний уламжлалын дагуу  шилдэг аж ахуй нэгж байгууллагуудыг шалгаруулж Барилгын хөгжлийн төвийн Барилга, барилгын материалын хэлтсийн дарга Д.Батням,  Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Гантулга,  "BARILGA EXPO 2024" олон улсын барилгын үзэсгэлэн яармагийн зохион байгуулах хорооны дарга Г.Батсүх нар шагнал гардуулсан юм. 

Энэ удаагийн үзэсгэлэнгийн 

  • -ШИЛДЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭР "МОНГОЛЫН АЛТ" ХХК
  • -ШИЛДЭГ ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧЭЭР "НОМИН МИШЭЭЛ" ХХК
  • -ШИЛДЭГ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧЭЭР "АТМОР" ХХК
  • -ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН "НАРТЫН ГОЛОМТ" ХХК
  • -ШИЛДЭГ ТӨСЛӨӨР "Фүжи Девелопмент" ХХК-ийн "Хан-Уул цогцолбор хотхон"
  • -ШИЛДЭГ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧЭЭР "UB GROUP"  ХХК
  • -ҮНЭ ЦЭНТЭЙ ОРОЛЦОГЧООР "ACTIVE GARDEN" ХХК тус тус шалгарсан. 


“Build smart …” уриа дор зохион байгуулагдсан энэхүү үзэсгэлэн яармагт 500 гаруй аж ахуй нэгж байгууллага, 32 000 гаруй үзэгч, хэрэглэгчид оролцсон бөгөөд  шинэ орон сууц, амины орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид болон дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгч бүхий 500 гаруй аж ахуй нэгжүүд, Хятад, Солонгос, Герман, Польш, Итали, Турк, Орос, Япон зэрэг 30 орчим улс орны барилгын материал үйлдвэрлэгч, импортлогч, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан юм. 

 

 

 

 

Нийтэлсэн: 2024-04-17

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.