• 976-11-330985
  • info@mace.org.mn

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАРИЛГА, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас зохион байгуулж буй "БАРИЛГА, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН 2024" арга хэмжээ 2024.04.13-15-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй барилгын салбарын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн удирдах албан тушаалтнууд болон инженер техникийн ажилчдыг чадавхжуулах зорилготой “БАРИЛГЫН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдэвт энэхүү зөвлөгөөний үеэр “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ-г төлөөлж Дэд ерөнхийлөгч, ШУИТС-БАС-ийн ахлах багш, Зөвлөх инженер, Ph.D С.Пүрэвдорж "Барилгын салбарын хууль эрхзүйн орчин, Зураг төсөл боловсруулах үе шат, процесс, Газар хөдлөлтөнд тэсвэртэй барилга төлөвлөх онцлог, Зохиогчийн хяналтын процесс,  БНТурк улсын газар хөдлөлтийн сургамж" сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьсан байна. 

Түүнчлэн холбооны сургагч багш, ШУТИС-БАС-ийн багш, зөвлөх инженер С.Эрхэмбаяр "Усан хангамж, ус цэвэрлэгээний системийн угсралт, ашиглалт, засвар үйлчилгээ" сэдвээр, холбооны сургагч багш, ШУТИС-БАС-ийн багш, зөвлөх инженер Х.Баатарсүрэн "Барилгын дулаан хангамж, халаалт, агаар сэлгэлтийн системийн угсралт, ашиглалт, засвар үйлчилгээ" сэдвээр, холбооны гишүүн байгууллага болох "Бүрэн трейд девеопмент" ХХК-ийн ерөнхий инженер Б.Номин "Барилгын дээврийн шингэн мембран, түүний танилцууулга" сэдвээр тус тус илтгэл тавилаа. 

    




Нийтэлсэн: 2024-04-17

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.