• 976-11-330985
  • info@mace.org.mn

БАРИЛГЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОВ

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойн хүрээнд “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2024” арга хэмжээг “Аюулгүй барилга, аюулгүй орчин, аюулгүй ажиллагаа “ уриан дор өнөөдөр буюу 2024.04.05-ны өдөр Орхон аймгийн Уурхайчин соёлын ордонд зохион байгуулагдлаа. 

Уг зөвлөгөөнөөр барилгын салбарт төрөөс баримталж буй бодлого, бүсчилсэн хөгжил, төсвийн хөрөнгө оруулайлт, аюулгүй барилга, аюулгүй орчин, аюулгүй ажиллагааны олон улсын туршлага, салбарын хууль эрхзүйн баримт бичгийн шинэчлэлт, бүтээн байгуулалтын чанар, аюулгүй байдлыг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв.

Зөвлөгөөнд Холбооны Ерөнхийлөгч Б.Гантулга, Дэд ерөнхийлөгч Т.Түмэн-Өлзий, Хүндэт ерөнхийлөгч Э.Ганзориг нар оролцсон. 


Зөвлөгөөний дараа холбооны Ерөнхийлөгч Б.Гантулга, Дэд ерөнхийлөгч Т.Түмэн-Өлзий, Хүндэт ерөнхийлөгч Э.Ганзориг, Гүйцэтгэх захирал Х.Хонгорзул нар Эрдэнэтийн салбарынхаа байраар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тус салбарын дарга Н.Нарангэрэл, Удирдах зөвлөлийн гишүүн О.Сайнзаяа нар хүлээн авч, салбарын үйл ажиллагаа болон холбооны байрны талаар санал бодлоо илэрхийллээ.


Нийтэлсэн: 2024-04-17

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.