• 976-11-330985
  • info@mace.org.mn

ХОЛБООНЫ 2024 ОНЫ ГАДААД АРГА ХЭМЖЭЭНҮҮД ЗАРЛАГДЛАА

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь гадаадын 20 гаруй орнуудын мэргэжлийн холбоод, нийгэмлэг, институттэй хамтын ажиллагааны гэрээгээр ажилладаг. Энэ хүрээнд бид дараах хамтын ажиллагаат гадаад холбоодын 2024 онд болох олон улсын хурал, уулзалтад оролцох хүсэлтэй гишүүдийг бүртгэж эхэллээ. 

АЯЛЛУУД: 

  • - Японы Барилгын Инженерүүдийн Холбооны 2024 оны олон улсын уулзалт-хурал 9 дүгээр сарын 04-06 өдрүүдэд Японы Сендай мужийн Сендай хотод болно. Хурлын бүртгэл: 06-р сарын 01-ээс 08 сарын 15 хооронд явагдана.
  • - Америкийн Барилгын Инженерүүдийн Холбооны 2024 оны олон улсын хурал 10 дугаар сарын 06-09 өдрүүдэд АНУ-ын Флорида мужийн Тампа хотод болно. Визний групп цаг авах, хурлын бүртгэл зэрэгтэй холбоотойгоор бүртгэл 4-р сарын 15-аас 05 дугаар сарын 10 хооронд явагдана. Виз мэдүүлэх цагаас өмнө визний хураамж 185 доллар, хурлын хураамж 600 доллар тус бүрийг төлсөн байна.
  • - Солонгосын Барилгын Инженерүүдийн Холбооны 2024 оны олон улсын уулзалт-хурал 10 дугаар сарын 16-18 өдрүүдэд БНСУ-ын Чэжү хотод болно. Хурлын бүртгэл: 06-р сарын 01-ээс 08 сарын 15 хооронд явагдана.
  • - Азийн Барилгын Инженерүүдийн Зохицуулах Зөвлөлийн Гүйцэтгэх Хорооны 47 дугаар хурал 10 дугаар сарын 22-24 өдрүүдэд Шинэ Зеландын Веллингтон хотод болно. Хурлын бүртгэл 5 дугаар сарын 01 өдрөөс 07 дугаар сарын 20 хооронд явагдана.
  • - Тайваны Барилгын Инженерүүдийн Холбооны 2024 оны олон улсын уулзалт-хурал 11 дүгээр сард Тайвань улсын Тайпей хотод болно. Хурлын бүртгэл: 09-р сарын 01-ээс 30 хооронд явагдана.

Эдгээр арга хэмжээнүүдэд оролцох сонирхолтой гишүүдийг бүртгэж байна. Хуралд оролцох арга хэмжээ тус бүрийн зардал тухай бүрт гарах бөгөөд зардлыг оролцогч өөрөө хариуцна. Холбоо виз мэдүүлэх болон тийз, буудал захиалах зэрэг зохион байгуулалтыг гүйцэтгэнэ. Оролцогч нь визний хураамж, тийз, буудлын хураамжаас гадна гадаад арга хэмжээнд оролцох хураамж 500,000 төгрөгийг төлөх болно. Дээрх арга хэмжээнүүдэд  Холбооны гишүүн бус хүн оролцох боломжгүй бөгөөд арга хэмжээний бүртгэлийн эхлэх өдрөөс  3 сарын өмнө гишүүнээр элссэн гишүүд оролцоно. 

Олон Улсын арга хэмжээнд оролцох хүсэлтэй гишүүд доорх линкээр урьдчилсан бүртгэлээ хийнэ үү.

ЛИНК дээр дарна уу.  

Нийтэлсэн: 2024-04-17

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.