• 976-11-330985
  • info@mace.org.mn

БАРИЛГЫН САЛБАРЫН ТББ-УУД УЛСТӨРИЙН НАМУУДЫН СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ САНАЛ ӨГЛӨӨ

 Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгууль болохтой холбогдуулан, сонгуульд оролцох улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрт барилгын салбарын төрийн бус байгууллагуудаас барилга, хот байгуулалтын салбарын чиглэлээрх саналаа нэгтгэн 03 дугаар сарын 21-нд Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, Хөдөлмөрийн Үндэсний Намуудад хүлээлгэн  өглөө.

Тус мөрийн хөтөлбөрийг Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо санаачлан боловсруулж, бусад Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Монголын Барилгын Зураг Төсөл Зохиогчдын холбоо, Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл ТББ-уудын саналыг авч тусгав.

Монголын эдийн засгийн томоохон төлөөлөл болсон энэ салбарт өнөөдөр барилгын үйл ажиллагаа эрхлэх барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй 4230, зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй 818, барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 292 аж ахуйн нэгж байгууллагууд тус тус үйл ажиллагаа эрхэлж, тэдгээрт 150.000 гаруй иргэн ажиллаж байна. Сүүлийн 20 жилд Улаанбаатар хот хэт төвлөрсөн, хот төлөвлөлт эмх замбараагүй болсон, барилгын чанар муу, мэргэжлийн ажиллах хүчний хомсдол бий болсон зэргээс салбарын хөгжил саарч, тулгарч буй олон асуудал үүсэж байгаа учраас мөрийн хөтөлбөрт дараах саналуудыг тусгав.  Үүнд:

- Барилга, хот байгууллатын салбарын эрх зүйн орчинг сайжруулах, удирдлага, зохион байгуулалтын олон улсын менежментийн систем, торгтвортой бодлого баримталж салбарын хөгжлийн бодлогын тогтвортой үйл ажиллагааг хангах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх 23 арга хэмжээ;

-Хот, суурины төлөвлөлтийг боловсронгуй болгох, инженерийн дэд бүтцийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүрээлэн байгаа орчны чанар, хот хаягдлын менежментээр дамжуулан хүн амын амьдрах орчныг сайжруулах зорилтын хүрээнд 13 арга хэмжээ;

-Хот, суурин газрын бие даасан байдлыг хөгжүүлэх, хот байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн, зам харилцаа, инженерийн дэд бүтцийг барьж байгуулах, иргэдийн эрүүл, аюулгүй ажиллаж амьдрах орчинг бүрдүүлэх, дэлхийн жишигт нийцсэн ногоон хөгжлийн чиг баримжаагаар хот байгуулалтыг тогтвортой хөгжүүлэх  зорилтын хүрээнд 10 арга хэмжээ авч ажиллах саналыг орууллаа.

Намуудад мөрийн хөтөлбөрт нь барилгын салбарын чиглэлээр оруулах саналыг хүлээлгэн өгөх арга хэмжээнд холбооны дэд ерөнхийлөгч М.Одмандах холбоог төлөөлөн оролцож гардуулав. 

 

 


Нийтэлсэн: 2024-03-22

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.