Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь 12 дугаар Их хурлынхаа үеэр Холбооны үйл ажиллагааны зорилгыг хэрэгжүүлэх болон барилгын салбарыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан дараахь 5 эрхмийг Хүндэт гишүүнээр өргөмжиллөө.
1. Цэрэндондовын ГАНБАТ (Монгол Улсын Зөвлөх инженер, Холбооны 2019-2021 оны Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч, “Ган ганжир консалтинг” ХХК-ийн зөвлөх) нь холбоог бэхжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан тул;
2. Көжекийн МУРАТ (Монгол Улсын Зөвлөх инженер, Холбооны 2021-2023 оны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОХУ, Забайкальскийн хязгаар, уулын баяжуулах “Удоканская медь” компанийн Ерөнхий захирлын зөвлөх) нь холбоог бэхжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан тул;
3. Ягаанбуянтын ДҮЙНХЭРЖАВ (Монгол Улсын Зөвлөх инженер, ШУТИС-ийн тэнхмийн эрхлэгч, салбарын профессор) нь холбоог болон барилгын салбарыг хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан тул;
4. Батсүхийн БЯМБАЖАВ (Монгол Улсын Зөвлөх инженер, “Сонголт дизайн” ХХК-ийн Зөвлөх) нь барилгын салбарыг хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан тул;
5. Гонгоржавын САРАНТУЯА (Монгол Улсын Зөвлөх инженер, Холбоог үүсгэн байгуулагчдын нэг, Монголын Барилгын Зураг Төсөл Зохиогчдын Холбооны зөвлөх) нь барилгын салбарыг хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан тул тус тус “ХҮНДЭТ ГИШҮҮН”-ээр өргөмжиллөө. Ийнхүү Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо 50 ХҮНДЭТ ГИШҮҮН-тэй болов.
Хүндэт гишүүдтэй танилцана уу.
Нийтэлсэн: 2024-03-20