• 976-11-330985
  • info@mace.org.mn

ХОЛБООНЫ 12-Р ИХ ХУРЛААР 2024-2027 ОНД АЖИЛЛАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ СОНГОЛОО

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь 2024.03.15-ны өдөр 12 дугаар Их хурлаа хийж, 236 төлөөлөгч цугларч дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд,

1.    Холбооны хүндэт гишүүнээр 5 эрхмийг өргөмжлөв.

2.    Холбооны шинэ гишүүн байгууллага, инженерүүдэд батламж гардуулав.

3.    Холбооны дүрэмд оруулах өөрчлөлтийг хэлэлцэв.

4.    2024-2027 онд ажиллах Удирдах болон Хяналтын зөвлөлийн гишүүдээ сонгов.

Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан энэ өдөр болж Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгчөө сонголоо. 2024-2027 онд ажиллах Ерөнхийлөгчид 3 хүн өрсөлдсөнөөс Баатарын ГАНТУЛГА олонхын саналыг авлаа.  

Мөн Хяналтын зөвлөл анхны хуралдаанаа хийж, даргаараа Жарантайн ОРГИЛ-ыг даргаараа сонгов. 

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо ТББ-ын 2024-2027 онд ажиллах Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгчийг танилцуулж байна.

 

Нийтэлсэн: 2024-03-20

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.