"JSCE-STUDY TOUR GRANT-2024" ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ
Зохион байгуулагч:
1.
Японы Барилгын Инженерүүдийн Холбоо
2. ЯБИХ-ны Монгол дахь салбар Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо
Хөтөлбөр явагдах хугацаа:
1. Бүртгэл: 2024.03.19-2024.04.01 өдөр хүртэл
2. Монгол дахь сонгон шалгаруулалт: 2024.04.02-2024.04.10-ны хооронд.
3. Япон дахь сонгон шалгаруулалт: 2024.04.20-2024.06.01-ний хооронд.
4. Олон улсын симпоузимд тавих илтгэл бэлтгэх: 2024.06.02-2024.08.01 хооронд
5. Хөтөлбөрт оролцох хугацаа, байршил: 2024.09.02-06 өдрүүдэд Япон Улсын Сендай мужийн Сендай хотод.
Хамрах хүрээ:
Барилгын инженер мэргэжлээр төрийн болон хувийн хэвшлийн их сургуулиудад МАГИСТР-т суралцаж буй 35 хүртэлх насны судлаач оюутан-инженерүүд.
Хөтөлбөрийн зорилго:
Барилгын инженер мэргэжлийн хүрээнд өөрийн хийж буй судалгааны ажлаа олон улсын симпоузимд танилцуулах, Японы барилга, дэд бүтцийн салбарын талаар мэдлэг, туршлага хуримтлуулах.
Хөтөлбөрийн агуулга:
• Японы Барилгын Инженерүүдийн Холбоо (Japan Society of Civil Engineers /JSCE/)-ны 2024 оны олон улсын хурал, залу уинженерүүдийн симпоузимд оролцох, илтгэл тавих.
• Тохокү их сургуулийн үйл ажиллагаа, барилгын төслийн талбайтай танилцах
• ЯБИХ-ны хамтын ажиллагаат олон улсын судлаач оюутан-инженерүүдийн танилын хүрээ нэмэгдэх, нөхөрлөх.
Хөтөлбөрт оролцогчдод тавигдах шаардлага:
• Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр магистрт суралцаж буй оюутан-судлаач инженер байх.
• Цаашид Японы их дээд сургуульд докторантаар сурацах хүсэлтэй байх.
• Эсвэл Японы барилгын компанид ажиллах, ажлын санал авсан байх.
• Англи хэлээр илтгэл бэлтгэх, танилцуулах чадвартай байх.
• Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны гишүүн байх. Цаашид ЯБИХ-ны Монгол дахь салбарын гишүүн болох.
Бүрдүүлэх материал:
1. Англи хэлээр CV
2. Сүүлийн 3 сард авахуулсан цээж зураг 1 хувь
3. Суралцаж буй сургуулийн тодорхойлолт, дүнгийн хуудас
4. ЯБИХ-ноос ирүүлсэн асуулга, эссэ бичиж өгөх.
Шалгаруулалт:
1. МБИХ нь нийт ирсэн материалаас 3 хүртэлх нэр дэвшигчийг шалгаруулна.
2. МБИХ-ноос шалгарсан нэр дэвшигчдээс ЯБИХ 1 нэр дэвшигчийг шалгаруулна.
Бүртгэл:
Хөтөлбөрт оролцох хүсэлтэй оюутан-судлаач инженер нарын бүрдүүлсэн материалыг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл эх хувиар цаасаар хүлээн авна.
Нэмэлт:
• 2024.09.02-06 өдрүүдэд Япон Улсад зорчих, буцах 2 талын тийз, байрлах буудал, арга хэмжээний хураамжуудыг ЯБИХ-ноос хариуцна.
• Арга хэмжээний өдрүүдээс бусад өдрүүдэд хувийн зорилгоор улс хооронд болон Япон Улс дотор зорчих, байрлах, хоног сунгахыг зөвшөөрөхгүй.
• Тавигдах шаардлагыг хангасан оролцогчдод асуулгын маягтыг өгнө.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
94940985, admin@mace.org.mn цахим хаягаар хүлээн авна уу.
Нийтэлсэн:
2024-03-18