Монголын
Барилгын Инженерүүдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны
өдрийн хурлын шийдвэрээр “Их хурал зохион байгуулах тухай” 04/24 дугаар
тогтоолын хавсралт 2-оор “Дүрмийн шинэчилсэн найруулга боловсруулах ажлын хэсэг”-г
томилсон юм. Тус Ажлын хэсгийн даргаар Ерөнхийлөгч А.Ариунболд, Удирдах
зөвлөлийн гишүүд К.Мурат, Б.Гантулга, М.Одмандах, А.Ичинхорлоо, С.Пүрэвдорж,
С.Болормаа, Э.Ганзориг, Д.Гантулга, Б.Гүнболд, Ц.Ганбат, Хяналтын зөвлөлийн
гишүүд Э.Батчимэг, Х.Рэнцэнпил, Б.Адилбиш, нарийн бичгээр Гүйцэтгэх захирал
Х.Хонгорзул нарыг томилсон.
Тус
Ажлын хэсэг 02 дугаар сарын 26-ны өдөр 11:00-19:30 цаг хүртэл хуралдаж, дүрмийн
төслийн 1 дэхь хувилбарыг боловсруулсан. Ажлын хэсгийн боловсруулсан төслийг
Удирдах зөвлөлийн 03 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцэж, гишүүдийн
саналыг тусган, 2 дахь хувилбарыг боловсруулсан. Ажлын хэсгийн гишүүд 2 дахь
хувилбарт агуулгын өөрчлөлт оруулалгүй, үг үсгийн алдаа, найруулга, зүйл
заалтын дугаарлалтыг хянан засварлаж, эцсийн буюу 3 дахь хувилбарыг
боловсрууллаа.
Холбооны
дүрмийн төслийн 3 дахь хувилбарыг XII их хурлаар хэлэлцүүлэх бөгөөд их хурлын төлөөлөгчид болон
холбооны гишүүд дүрмийн төсөлтэй танилцана уу.
Дүрмийн
төсөлд их хурлын төлөөлөгчид хуралд ирэхдээ саналаа бэлдэж ирэх бөгөөд их
хуралд оролцохгүй гишүүд 03 дугаар сарын 14-ний өдрийн 18:00 цагаас өмнө саналаа
бичгээр mace@mace.org.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Нийтэлсэн: 2024-03-13