• 976-11-330985
  • info@mace.org.mn

ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо ТББ-ын Холбооны дүрмийн 

6.7.      Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь дараах шалгуурыг хангасан байна.

6.7.1.  Салбарын мэргэшсэн болон зөвлөх зэрэгтэй байх

6.7.2.  Холбооны идэвхтэй гишүүн байж, 3 жилийн хугацаанд үйл ажиллагаанд оролцсон байх.

6.7.3.  Мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй байх.

шаардлагыг хангасан байх бөгөөд нэр дэвшигч өөрийн материалаа дүрмийн 6.8-д заасан дагуу  Их хурлаас 14 хоногийн өмнө Ажлын албанд ирүүлсэн байна.

Жич: дүрмийн 6.9-д заасны дагуу Удирдах Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь заасан хугацаанд материалаа ирүүлээгүй болон дутуу бүрдүүлж өгсөн тохиолдолд Их хурлын танхимаас нэр дэвших боломжгүйг анхаарна уу.

Асуух тодруулах зүйл байвал 99085635, 99009239 утсуудаар лавлана уу.

Нэр дэвшигчид  ЭНД бүртгүүлнэ үү. 

МБИХ ТББ-ын Ажлын алба 

Нийтэлсэн: 2024-02-19

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.