ХОЛБООНЫ 12 ДУГААР ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН БҮРТГЭЛ НЭЭГДЛЭЭ.
Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо ТББ-ын дүрмийн 5.3-д заасан Холбооны ээлжит их хурал нь 3 жил тутамд нэг удаа хуралдах бөгөөд ээлжит 12 дугаар их хурал 2024 оны 03 дугаар сарын 15-ны Баасан гаригт 14:00 цагт болно. Их хуралд оролцох төлөөлөгчдийн бүртгэл нээгдлээ.
Холбооны дүрмийн
3.2.1. Холбооны албан тушаалд сонгох, сонгогдох, нэрээ дэвшүүлэх, татгалзах.
3.2.2. Татвар төлсөн үндсэн гишүүн нь Их хуралд саналын нэг эрхтэйгээр, байгууллага нь тав хүртэл эрхтэйгээр оролцох; тус тус заалтын дагуу хувь гишүүд болон гишүүн байгууллагууд Их хуралдаа саналын эрхтэйгээр оролцоно уу.
Их хуралд оролцох, бүртгүүлэх, нэр дэвшүүлэх асуудалтай холбоотой мэдээллийг 11-330985, 94940985, 99009239 утсуудаар холбогдоно уу.
МБИХ ТББ-ын Ажлын алба
Нийтэлсэн:
2024-02-19