• 976-11-330985
  • info@mace.org.mn

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2024 ОНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛОВ

 Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны Удирдах Зөвлөлийн 2024 оны анхны хурал буюу 2023 оны тайлангийн хурал 2 дугаар сарын 02-нд танхим болон цахимаар хослон явагдав.  Энэхүү хурлаар 2023 оны үйл ажиллагаа, сургалтын төлөвлөгөөний биелэлт, санхүүгийн жилийн тайлан болон 2023 оны үйл ажиллагаанд хянан шалгалт хийсэн Хяналтын зөвлөлийн тайлан, дүгнэлтийг хэлэлцэж, “Хангалттай сайн” хэмээн дүгнэлээ. 

Мөн хурлаар 2024 оны үйл ажиллагааны болон сургалтын төлөвлөгөө, санхүүгийн төсвийг хэлэлцэв. 

Хурлаас Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны 12 дугаар Их хурлыг 2024 оны 03 дугаар сарын 15-нд хийхээр товлож, хурал зохион байгуулах комисс болон холбооны дүрмийг шинэчлэх Ажлын хэсгийн гишүүдийг тус тус томиллоо. 

Нийтэлсэн: 2024-02-05

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.