• 976-11-330985
  • info@mace.org.mn

ЗАХИАЛГАТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуыйн нэгж, байгууллагуудын хүсэлтээр захиалгат сургалт явуулдаг билээ. Энэ удаа “Монкон констракшн” ХХК-ийн захиалгаар “Барилгын ахлах ажилтны сургалт”-ыг 11-р сарын 27, 28-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтанд тус компанийн нийт 14 мэргэжилтнүүд хамрагдаж, ХАБЭА-н Хэрэгжилт ба Төлөвлөлт, “Хууль эрх зүйн зохицуулалт”, Барилгын ажлын удирдлага зохион байгуулалт” хичээлүүдийг манай холбооны сургагч багш нар болох Зөвлөх инженер А.Ичинхорлоо, Зөвлөх инженер Б.Гантулга, Зөвлөх инженер Ц.Бадмаа, мэргэшсэн инженер Г.Ган-Өлзий, мэргэшсэн инженер А.Мөнхжаргал нар заав.

Сургалтад хамрагдаж буй мэргэжилтнүүдэд холбооны зүгээс барилгын салбарын мэргэжил дээшлүүлэлтийн сонгон судлах 2 багц цагийн гэрчилгээ олгосон юм. Сургалтад хамрагдсан нийт инженерүүд болон сургагч багш нартаа ажлын амжилт хүсье.

Бидний зохион байгуулдаг сургалтыг 6 дахь удаагаа захиалж буй байнгын хамтрагч, холбооны гишүүн “Монкон констракшн” ХХК-ийн удирдлагуудад баярлалаа.

Нийтэлсэн: 2023-11-29

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.