• 976-11-330985
  • info@mace.org.mn

ХҮЙТНИЙ УЛИРАЛД БЕТОНЫ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХ ТЕХНОЛОГИЙН ТАЛААР ЛЕКЦ УНШИВ

"Хүйтний улиралд бетоны ажлыг гүйцэтгэх технологи: Сибирийн бүс нутагт" сэдэвт лекц өнөөдөр /2023.11.20/ холбооны сургалтын танхимд болж, 33 инженер, мэргэжилтнүүд хамрагдав. Энэхүү лекцийг Монгол Улсад түр хугацаагаар зочлоод буй эрдэмтэн багш, ОХУ-ын Новосибирскийн Барилга Архитектурын Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны доктор, профессор (Sc.D) Себелев Иван Михайлович уншиж, МУЗИ багш Д.Энхбаатар орчуулсан юм.

Өвлийн улиралд барилга угсралтын ажил бараг зогсдог Монголын нөхцөлд энэ лекц цагаа олсон нэн чухал арга хэмжээ болсон бөгөөд инженер, мэргэжилтнүүд шинэ мэдлэг мэдээлэл аваад зогсохгүй, ажлын талбар дээр тулгарсан хүндрэлтэй асуудлуудаа ярилцан, (Sc.D) Себелев Иван Михайлович-аас зөвлөгөө авав.

Лекцийн дараа Себелев Иван Михайлович Чернобелийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн дараах барилгын /бетоны/ эвдрэл, түүнийг хэрхэн сэргээн засварласан үйл явц, мөн цацраг идэвхийг бууруулахын тулд онцгой объектийн бетоны ажлын хэрхэн гүйцэтгэсэн маш сонирхолтой мэдээллийг өгсөн. Тэрбээр энэхүү ажилд гар бие оролцон мэргэжилтнүүдээс үлдсэн цөөн эрдэмтдийн нэг нь юм байна.

Манай орны цаг агаарт тохирсон маш хэрэгтэй мэдээллүүд хуваалцсан докторпрофессор Себелев Иван Михайлович болон орчуулга хийсэн МУЗИ Д.Энхбаатар танд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье!

Тус лекцэнд хүрэлцэн ирж оролцож саналбодлоо солилцсон нийт инженерүүддээ баярлалаа.

 

      

   

Нийтэлсэн: 2023-11-20

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.