"Барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил
дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох" ажлыг зохион байгуулах төрийн чиг
үүргийг Түншлэлийн хүрээнд төрийн бус байгууллагуудаар үргэлжлүүлэн
гүйцэтгүүлэхээр БХБ-ын сайдын 2023 оны 144-р тушаалын хэрэгжилтийг хангах
2023/213 дугаар гэрээний 4.2.5-д заасан нөхцөл /Түншлэгч 12 ТББ-уудын 4 ТББ-ууд
түншлэлээс гарсан тул/-өөр БХБЯ болон түншлэлийг төлөөлөгч МБНХ ТББ хооронд
байгуулсан гэрээ цуцлагдсантай холбогдуулан БХБ-ын Сайдын 2023.10.26-ны өдрийн
"Төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх талаар авах зарим арга хэмжээний
тухай" буюу 250 дугаар тушаал гарсан бөгөөд тус тушаалын хэрэгжилтийг
хангахаар сургалтын үйл ажиллагаатай холбоотой дараах арга хэмжээнүүд
зохицуулагдаж байна.
1. БХБ-ын сайдын 2017 оны 200-р тушаал буюу "Барилгын
салбарын ажилтны давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох
дүрэм"-ийн 3.4-д заасан сургалт эрхлэх чиг үүргийг 2023.12.25 өдөр хүртэл
түр хугацаагаар зогсоох. Өөрөөр хэлбэл: тус дүрмийн хавсралтад заасан 1.1, 1.2, 1.3, 1.4,
1.23 хүрээнээс бусад бүх хүрээний багц цагийн сургалтуудыг эрхлэн явуулж буй
бүх байгууллагуудын сургалт зогсов.
2. Дээрх 250 дугаар тушаал гарсан өдөр буюу 2023.10.27
өдрийг дуустал мэргэшлийн зэрэг горилох, сунгах багц цагийн сургалтад
хамрагдаж, хангавал зохих багц цагаа бүрэн хангасан инженерүүдийн Мэргэшлийн
зэрэг горилох, сунгах шалгалтыг Барилгын хөгжлийн төв ТӨҮГ нь 11 дүгээр сард
зохион байгуулах болов.
Иймд МБИ Холбооны 11 сард зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн барилга угсралтын 2.1, 3.1 хүрээний сургалтууд цуцлагдсан болохыг мэдэгдэж байна.
Нийтэлсэн: 2023-11-06