Энэ үеэр холбоо Америкийн Инженерүүдийн Холбоотой хамтын
ажиллагааны гэрээгээ 3 жилийн хугацаагаар сунгахаар болж, Америкийн Инженерүүдийн
нийгэмлэгийн Ерөнхийлөгч Marsia Geldert-Murphey, гүйцэтгэх
захирал Tom Smith, Монголын Барилгын Инженерүүдийн Ххолбооны Ерөнхийлөгч А.Ариунболд, холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Дотоод
хорооны захирал Л.Ану-Үжин нар санамж бичигт гарын үсэг зурав.
Уулзалтын хүрээнд Америкийн Инженерүүдийн
холбоотой хамтран ажиллах боломжуудыг ярилцлаа. Үүнд, олон улсын стандартуудыг
Монгол Улсад хөрвүүлэн хэрэглэх, монголын инженерүүдийг олон улсын түвшинд
мэргэших, мэргэшсэн инженерийн зэргийн үнэлгээг ижилтгэх, Монголын боловсон хүчнийг
Америкийн болон олон улсын барилга байгууламжийн төслүүд дээр ажиллуулах
боломжийн талаар хэлэлцэж, судлахаар боллоо.
Энэ жилийн хуралд манай холбоог төлөөлж холбооны Ерөнхийлөгч А.Ариунболд, Дотоод үйл ажиллагааны хорооны дарга Л.Ану-Үжин, холбооны гишүүн, "Шинэ цамхаг" ХХК-ийн захирал А.Мөнханд, санхүү хариуцсан менежер Т.Баярмаа, ШУТИС-ийн багш Э.Одгэрэл, "Япон стандарт" ХХК-ийн захирал Б.Гантулга, "Гранд-Оре" ХХК-ийн захирал А.Лхагва, "Оюу Толгой" ХХК-ийн Зам хариуцсан ахлах ажилтан Д.Дамдинсүрэн нар оролцсон юм.
Нийтэлсэн: 2023-11-06