• 976-11-330985
  • info@mace.org.mn

БАРИЛГЫН САЛБАРЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ “ИНЖЕНЕРИЙН ЁС ЗҮЙ” СЭДВИЙГ ТУСГУУЛНА

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь Авилгатай Тэмцэх Газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс /УССГХ/ болон Барилга Хот Байгуулалтын Яамтай хамтран барилгын салбарын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн сургалтын хөтөлбөрт “ИНЖЕНЕРИЙН ЁС ЗҮЙ” сэдэвт хичээлийг албан ёсоор тусгуулахаар 2023 оны 10-р сарын 27-ны өдөр уулзалт зохион байгууллаа.

 Уулзалтад МБИ Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга Э.Ичинхорлоо, Ёс зүйн хорооны гишүүн Т.Түмэн-Өлзий, АТГ-ын УССГХ-ийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн, ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш, комиссар С.Баярцэцэг, БХБЯ-ны салбарын сургалт ажиллах хүчний бодлого зохицуулалт хариуцсан ахлах шинжээч А.Лхамсэржид, ШУТИС, БАС-ийн Хүрээлэн байгаа орчин салбарын эрхлэгч Ж.Даваацэрэн, ШУТИС, ЭХС-ийн сургулт чанарын албаны дарга Ч.Улам-Оргил, Барилгын Политехникийн коллежийн тэнхмийн эрхлэгч Л.Эрдэнэчулуун, Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн, Барилга Архитектурын тэнхмийн эрхлэгч Б.Отгонбаяр, “Рояал” олон улсын их сургуулийн архитектурын хөтөлбөрийн удирдагч Д.Золзаяа, МҮИС-ийн Барилгын инженер хөтөлбөрийн багийн ахлагч Г.Энхжаргал, Үндэсний Техникийн их сургуулийн Барилга Архитектурын сургуулийн захирал Х.Баянмөнх, Сити их сургуулийн Архитектур, инженерийн сургуулийн барилгын инженерийн багш Б.Зориг, УБЭИС-ийн барилга, архитектурын тэнхмийн эрхлэгч З.Баттогтох, ИЗОУИС-ийн Барилгын тэнхмийн эрхлэгч К.Болатгүл, Техник технологийн дээд сургуулийн Барилга, архитектурын тэнхмийн эрхлэгч Э.Энхцэцэг нарын 11 их, дээд сургуулийн төлөөлөл оролцож санал солилцож хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэ үеэр  “Инженерийн ёс зүй сэдвийг судлах ач холбогдол” сэдвээр УССГХ-ийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш илтгэл тавьж, “Барилгын инженерийн ёс зүйн дүрэм”-ийг холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Т.Түмэн-Өлзий танилцуулж, “Барилга, хот байгуулалтын яамнаас баримталж буй бодлого”-ыг БХБЯ-ны салбарын сургалт ажиллах хүчний бодлого зохицуулалт хариуцсан ахлах шинжээч А.Лхамсэржид мэдээлэл хийсэн.

Хэлэлцүүлгийн үр дүнд хамтарсан Ажлын хэсэг байгуулж, загвар бүхий жишиг хичээлийн хөтөлбөр боловсруулах, боловсруулсан хөтөлбөрийг БСШУЯ-ны холбогдох газраар баталгаажуулж, их, дээд сургуулийн хөтөлбөрт заавал оруулах зохицуулалт хийхээр болсон юм.

    

    

Нийтэлсэн: 2023-11-01

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.