• 976-11-330985
  • info@mace.org.mn

"JSCE ANNUAL MEETING 2023" АРГА ХЭМЖЭЭНД ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОЖ БАЙНА

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь Японы Барилгын Инженерүүдийн Холбоо (JSCE)-той 2022 онд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан билээ. Түүнээс хойш холбоод байнгын идэвхтэй хамтын ажиллагаагаа өрнүүлж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2023 оны олон улсын "JSCE ANNUAL MEETING 2023" арга хэмжээнд Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны төлөөлөл оролцож байна.

Япон Улсын Хирошима хотын Хирошимагийн Технологийн Их Сургууль дээр энэ сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй уг хуралд манай холбооны Ерөнхийлөгч А.Ариунболд, Удирдах Зөвлөлийн гишүүн Т.Хосбаяр, холбооны гишүүн байгууллагын төлөөлөгчид болох "Ричмон Консалтинг" ХХК-ийн Ус хангамж, ариутгах татуургын инженер Ц.Бат-Оргил, "М Си Эс Проперти" ХХК-ийн ахлах инженер Б.Бат-Эрдэнэ нар оролцон, Япон Улсын барилгын салбарын шинэ техник технологи, үйл явцтай танилцлаа.




Нийтэлсэн: 2023-09-15

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.