• 976-11-330985
  • info@mace.org.mn

Орон нутгийн барилгын хяналтын инженер ажилд авна.

Гүйцэтгэх үүрэг

  • Барилга угсралтын ажлын явцад өдөр тутмын хяналт хийж гүйцэтгэнэ.
  • Батлагдсан зураг, төсвийн дагуу барилга угсралтын ажлыг барилгын тухай хууль, барилгын норм дүрэм, стандартын дагуу чанартай гүйцэтгэхэд ерөнхий гүйцэтгэгчийн зүгээс хяналт тавьж төслийн талбай дээр өдөр тутам ажиллана.
  • Туслан гүйцэтгэгч нарын өдөр тутмын ажлын явцыг хянах, гүйцэтгэлийг баталгаажуулах, ил далд ажлыг актыг баталгаажуулна.
  • Барилга угсралт, шугам хоолой угсралт, тоног төхөөрөмж суурилуулалтын явцад гарч буй аливаа асуудалд удирдлагуудыг үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй.
  • Туслан гүйцэтгэгч байгууллагуудын инженер, ажилчдыг удирдлагаар хангах, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллана.
  • Зураг төсөл, инженерийн шийдэлтэй холбоотой асуудал дээр зураг төслийн компани, удирдлагуудыг мэдээллээр хангаж барилгын гүйцэтгэгч компаниудыг мэдээллээр хангаж ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх тал дээр асуудлыг урьдчилан харж зохион байгуулалт хийж ажиллана.
  • Барилга угсралтын ажлын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. Шаардлагатай тохиолдолд төлөвлөгөө боловсруулах, дата мэдээлэл оруулах ажлыг хийж гүйцэтгэнэ.

 Ажлын байранд тавигдах шаардлага

  • Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер чиглэлээр гадаад дотоодын их дээд сургууль төгссөн байх
  • Тус албан тушаалд 2-с дээш жил ажилласан туршлагатай байх
  • Ажлын зураг унших, ажлын тоо хэмжээ тооцож түүвэр хийх, зураг төсөлтэй холбоотой аливаа асуудлыг урьдчилан харах чадвартай байна.
  • Барилга угсралтын ажлын явцад гарсан шаардлагатай аливаа асуудлаар орон нутгийн холбогдох байгууллагуудтай уулзалт хийх, асуудлыг хариуцаж шийдвэрлэж ажиллах чадвартай байна.
  • Мэргэжлийн программ болон хэрэглээний программууд дээр бүрэн ажиллах чадвартай
  • И-мэйлээр харилцаж өдөр тутмын тайлан мэдээлэл өгөх чадвартай байна.
  • ОУ болон МУ-ын БНбД, стандартын зохих мэдлэгтэй
  • Барилгын томоохон төслүүд дээр ажиллаж байсан бол давуу тал болно. 
  • Англи болон Орос хэлтэй бол давуу тал болно.
  • Харилцааны соёлтой, эерэг хандлагатай.

 

Нэмэлт мэдээлэл:  Тухайн орон нутагт ажиллаж амьдардаг байх. Инженер нь өөрийн машин, компьютертай байх шаардлагатай.


Байршил:      Баян-Өлгий аймгийн Өлгий хот,

  Говьсүмбэр аймгийн Чойр хот,

  Завхан аймгийн Улиастай хот,

  Увс аймгийн Улаангом хот


Төсөл: Бохир ус цэвэрлэх байгууламжийн төсөл

CV/Анкетаа и-мейлээр явуулна уу: uboffice@swtechnologies.pl

Холбоо барих: Б.Хонгорзул, 99100553

Нийтэлсэн: 2023-08-25

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.