• 976-11-330985
  • info@mace.org.mn

УС ХАНГАМЖ АРИУТГАХ ТАТУУРГЫН ИНЖЕНЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

УС ХАНГАМЖ АРИУТГАХ ТАТУУРГЫН ИНЖЕНЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Ерөнхий зүйл

Монгол улсын Засгийн газар “Аймгийн төвүүдийн бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих” төсөл”- Бүгд Найрамдах Польш Улсын хөнгөлөлттэй зээлээр Баян-Өлгий, Завхан, Увс, Говь-Сүмбэр, Дорнод аймгийн бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчилж, шинээр барих төслийг хэрэгжүүлнэ.

Төслийн цэвэрлэх байгууламжийг барих ажилд дараах чиг үүрэг бүхий Ус хангамж, ариутгах татуургын инженерийг хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулна.



Ажлын хамрах хүрээ

Ус хангамж ариутгах татуургын инженер төслийн хүрээнд Баян-Өлгий, Завхан, Говь-Сүмбэр, Увс, Дорнод аймгуудын төвд баригдах бохир усны цэвэрлэх байгууламжийн барилга байгууламж, ариутгах татуургын шугамын ажлын гэрээний гүйцэтгэлийг Монгол Улсын холбогдох хууль, журам, БНбД, MNS стандартын хүрээ,  гэрээнд заасан бусад олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн хяналт тавьж ажиллана.


Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

Мэргэжил: Ус хангамж ариутгах татуургын инженер /073201/, Сантехникийн инженер /073202/;

Мэргэшил: Ус хангамж ариутгах татуургын инженерийн мэргэжлээр ажиллаж байсан туршлагатай байх; Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;   

Туршлага: Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;

Ур чадвар:

·       Компьютерын хэрэглээний программуудыг эзэмшсэн, AUTOCAD болон бусад мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай байх;

·       Барилгын талбай болон барилгын зураг төсөл дээр ажиллаж байсан туршлагатай байх;

·       Техник эдийн засгийн судалгаа тооцоо хийх, зардлын тооцоо тайлан хийх;

·       Тоног төхөөрөмжтэй холбоотой техникийн зураг дээр ажиллах чадвартай байх;

·       Баримт бичиг боловсруулах, асуудал шийдвэрлэх хууль зүйн үндэслэлийг тодорхойлох чадвартай байх;

·       Багаар  ажиллах чадвартай байх.


Оролцогчдод шаардагдах баримт бичиг:

Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

•  Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх;

•  Товч намтар;

•  Иргэний үнэмлэхний хуулбар;

•  Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар;

•  Мэргэшлийн үнэмлэх;

•  Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар;

•  Ял шийтгэл эдэлж байсан эсэх e-mongolia-ийн лавлагаа.


Санамж:

Хэрэв дээрх барим бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно. 

Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж ирүүлнэ үү. 

Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг 4-р хороо Барилгачдын талбай 3, Засгийн газрын 12 байр 318 тоот. Утас:99056494

Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2023 оны 08 сарын 11-ний 10:00 цагаас өмнө ирүүлнэ.



БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

Нийтэлсэн: 2023-07-27

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.