• 976-11-330985
  • info@mace.org.mn

Гадаад арга хэмжээнд оролцоно уу

Холбооны хамтын ажиллагаат Японы Барилгын Инженерүүдийн Холбооны (JSCE)-ны 2023 оны  олон улсын хурал буюу JSCE ANNUAL MEETING  2023 арга хэмжээ нь   Япон улсын Хирошима хотод 2023 оны 09 дүгээр сарын 13-15 өдрүүдэд зохион байгуулагдах болно.

Арга хэмжээний хөтөлбөр: /Урьдчилсан байдлаар/

09 сарын 12 УБ-Хирошима нисэх

09 сарын 13:  Японы Барилгын Инженерүүдийн Холбооны Олон улсын салбаруудын хурал

09 сарын 14:  Японы Барилгын Инженерүүдийн Холбооны Олон улсын хурал, семинарууд

09 сарын 15: Олон улсын төлөөлөнчдөд зориулсан техникийн аялал

09 сарын 16:  Хирошима-УБ нисэх 

Бүртгэл: 2023 оны 07 сарын 21-ноос 08 сарын 11-ний өдрийг дуустал

Тавигдах шаардлага:

  1. Холбооны гишүүн болон гишүүн байгууллагын инженер, ажилтан байх.
  2. 2023 оны гишүүнчлэлийн татвар төлөгдсөн байх.
  3. Визний бичиг баримт бүрдүүлэлт: 2023 оны 08 сарын 14-с 08 сарын 18-ний өдөр хүртэл 
  4. Виз мэдүүлэх өдөр: 2023.08.22-нд 09:30 цагт.

Нийт зардал 5.000.000 төгрөг . Зардалд:

  1. УБ-Хирошима-УБ нислэгийн 2 талын тийз /энгийн хатуу нөхцөлтэй, буцаах, өдөр солих боломжгүй/
  2. 4 шөнө байрлах, өглөөний буфет хоолтой зочид буудлын зардал. /Нэг өрөөнд 2 хүн байрлана, ганцаараа орох бол зөрүү төлбөр төлнө.
  3. Визний хураамж /нэг удаагийн виз/
  4. Арга хэмжээний зардал багтсан болно.
  5. Үнэд ороогүй зардал: Халаасны буюу хувийн худалдан авалтын төлбөр гэх мэт бусад зардлууд 

Дээрх асуудлууд болон виз бүрдүүлэхтэй холбоотой мэдээлэл, асуулга, тодруулгын талаар  үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэнтэй доорх хаяг, утасуудаар холбогдон мэдээлэл авна уу,

БҮРТГЭЛИЙН ЛИНК: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfgJW-1GvRBgAayY-81UOgOzedwhGoUxGrpBTBts30Ln03Khg/viewform

Утас: 94940985, 94940986

Цахим хаяг: info@mace.org.mn 

Нийтэлсэн: 2023-07-27

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.