• 976-11-330985
  • info@mace.org.mn

УС ХАНГАМЖ АРИУТГАХ ТАТУУРГЫН ИНЖЕНЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

УС ХАНГАМЖ АРИУТГАХ ТАТУУРГЫН ИНЖЕНЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Ерөнхий зүйл

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл”

Ажлын хамрах хүрээ

Төслийн хүрээнд гүйцэтгэгч байгууллагатай байгуулсан гэрээг хугацаанд нь хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төслийн зохицуулагчийг мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг, мэдээллээр хангах, “Барилгын тухай” хууль, “Барилгын захиалагчийн дүрэм”-ийн хүрээнд ажиллаж, барилгын захиалагчийн албаны дүрэм, нийтийн аж ахуйн инженерийн барилга, байгууламжийн туршилт тохируулгын ажлыг норм дүрмийн дагуу хийж ашиглалтын хэвийн ажиллагааг хангаж, хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

Мэргэжил: Ус хангамж ариутгах татуургын инженер /073201/, Сантехникийн инженер /073202/;

Мэргэшил: Ус хангамж, ариутгах татуургын мэргэшсэн инженер,  Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;

Туршлага: Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх, Олон улсын төсөлд мэргэжлээрээ ажилласан туршлагатай бол давуу тал болно;

Ур чадвар: 

·     Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мэргэшсэн байх;

·     Баримт бичиг боловсруулах, асуудал шийдвэрлэх эдийн засаг, хууль зүйн үндэслэлийг тодорхойлох;

·     Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах;

·     Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох;

·     Гадаад хэл, мэдээллийн технологийн болон бусад зайлшгүй шаардлагатай ур чадвар.

Оролцогчдод шаардагдах баримт бичиг:

Сонгон шалгаруулалтад оролцогч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

·       Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх;

·       Товч намтар;

·       Иргэний үнэмлэхний хуулбар;

·       Боловсролын диплом, гэрчилгээ;

·       Мэргэшсэн зэргийн гэрчилгээ;

·       Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал/-ийн тодорхойлолт;

·       Өмнөх буюу одоогийн ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадвар, туршлагыг нотлох  мэдээлэл, баримт.

·       Ял шийтгэл эдэлж байсан эсэх e-mongolia-ийн лавлагаа.

Санамж: Хэрэв дээрх баримт бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно. 

Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж ирүүлнэ үү. 

Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг 4-р хороо Барилгачдын талбай 3, Засгийн газрын 12 байр 318 тоот. Утас:99056494

Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2023 оны 06 сарын 19-ний 10:00 цагаас өмнө ирүүлнэ.

Нийтэлсэн: 2023-06-05

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.