• 976-11-330985
  • info@mace.org.mn

БАРИЛГА ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ТЭСВЭРТЭЙ БАЙХ, ХЭРХЭН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР ОЛОН УЛСЫН МЭРГЭЖИЛТНҮҮД САНАЛ СОЛИЛЦОВ

 “Газар хөдлөлтөд тэсвэртэй барилга ба  хот төлөвлөлтийн аюулгүй байдал” сэдэвт олон улсын техникийн семинар өнгөрөгч Баасан гарагт /2023.05.25/ амжилттай болж өндөрлөлөө.

Семинарын үеэр холбооны Хүндэт Ерөнхийлөгч, ШУТИС-БАС-ийн багш, доктор (Ph.D.), Монгол Улсын Зөвлөх инженер Э.Ганзоригийг газар хөдлөлтөд тэсвэртэй барилгын норм дүрмийг боловсруулах, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Евро-азийн газар хөдлөлтийн холбооноос шагнасныг Евразийн Газар хөдлөлтийн холбооны Москва хотын салбарын захирал Колесников Алексей Викторович гардуулав.

Техникийн семинарт ШУТИС-Барилга архитектурын сургуулийн Ахлах багш, Доктор (Ph.D.) Д.Гомбосүрэн Налархай хэв гажилтын механизмд үндэслэн цөөн давхар төмөр бетон каркасан барилгыг газар хөдлөлийн үйлчлэлд төсөллөх ба үнэлэх” сэдвээр, ШУТИС-Барилга архитектурын сургуулийн Ахлах багш, Доктор (Ph.D.) Т.Мөнх-Өнөр Ган бүтээц бүхий барилгын багана ба дам нурууны уулзварын налархайжилтыг энерги сарниулагч холбоосоор бууруулах” сэдвээр, Монгол улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл 2-р үе шатны төслийн зөвлөх, Зөвлөх инженер Б.Ганбаяр Барилгын газар хөдлөлтийн үнэлгээ ба хүчитгэл, сэдвээр, ОХУ-ын «ЛИРА софт» компанийн Техникийн захирал, Евразийн Газар хөдлөлтийн холбооны Москва хотын салбарын захирал Колесников Алексей Викторович Барилга байгууламжийн тооцоонд газар хөдлөлтөөс тусгаарлах систем болон сааруулагч сиситемийг загварчлах онцлог” сэдвээр, Доктор (Ph.D.) БНКУ дахь Евразийн Газар Хөдлөлтийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Абаканов Миркен Сейткасымович  Евро норм EN1998-1:2004 буюу EN 1998-1:2004/2012-той уялдуулж боловсруулсан үндэсний барилгын дүрэм, зөвлөмжөөр батлагдсан стандартын үндсэн шинж чанарууд” сэдвээр, ОХУ-ын Барилгын яамны харьяа “Хот байгуулалт, Эрдэм шинжилгээ, Зураг төслийн хүрээлэн”-ийн Хот төлөвлөлт, аюулгүй байдлын хэлтсийн дарга Доктор (Ph.D.) Акбиев Рустам Тоганович, Эрхүүгийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн дэд профессор Доктор (Ph.D.)  Бержинская Лидия Петровна нар “2023.02.06-ны өдөр Турк улсад болсон газар хөдлөлтийн үр дагавар, инженерийн шинжилгээ” сэдвээр тус тус илтгэл тавьж, оролцогчдын асуултад хариулав.

Монголын болон Орос, Казахстаны мэргэжилтнүүдийн илтгэл, өгүүлсэн санаа нь семинарын оролцогчдод нэн чухал байж, барилгын бүтээцийн юунд илүү анхаарвал аюулгүй байдлыг хангах тухай, газар хөдлөлтийг хэрхэн тооцоолох болон хэр хэмжээгээр бууруулж тооцсон нь ямар үр дагавар авчирсан зэрэг сургамжтай, бодит мэдээллийг судалгаа хийсэн эх сурвалжаас авсан нь өндөр үр дүнтэй боллоо.

                                   

 

Нийтэлсэн: 2023-05-29

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.