Монголын Барилгын
Инженерүүдийн Холбоо нь Украйны LIRALAND group-ийн албан ёсны төлөөлөгч боллоо. Ингэснээр иргэний
болон барилгын инженерүүдэд зориулсан өндөр чанартай инженерийн програм
хангамжийн бүтээгдэхүүн LIRA SAPR-ыг хөнгөлөлттэй үнээр монголчууддаа хүргэх боломж
нээгдэж байгаа юм.
Монголын Барилгын
Инженерүүдийн Холбоо нь 2019 оноос ОХУ-ын “Лира софт” компанийн дистрибьютер
болж, үүнээс хойш одоогийн байдлаар 30 гаруй компани, хувь хүнд “Лира 10.х” программыг
хөнгөлөлттэй үнээр нийлүүлээд байна.
Ийнхүү Монголын Барилгын
Инженерүүдийн Холбоо LIRALAND group-тэй хамтран ажиллах болсноор Монголын барилгын салбарынхан барилгын
бүтээцийн тооцооны программуудыг хөнгөлөлттэй үнээр авах гарцаа илүү өргөжүүлж чадлаа.
Нийтэлсэн: 2023-05-29