• 976-11-330985
  • info@mace.org.mn

ХОЛБОО ШУТИС-БАС-ЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ИВЭЭН ТЭТГЭВ

ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг магистр, доктор оюутны Эрдэм шинжилгээний хурал 2023.03.10-ны өдөр боллоо.

Уг хурал нь оюутан судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин урамшуулах, судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх, зөвлөгөө авах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон нийтэд танилцуулах, харилцан туршлага хуваалцах, хамтран ажиллах бололцоог бүрдүүлэхэд оршдог юм.

Тус бага хуралд Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо доктор оюутны шилдэг илтгэлүүдийг ивээн тэтгэж оролцсон бөгөөд Холбооны ерөнхийлөгч А.Ариунболд шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллалаа.

Эрдэм шинжилгээний хуралд нийт 7 оюутан оролцсоноос Магистрын 5, Докторын 2 оюутан илтгэл тавьсан бөгөөд шилдэг 2 илтгэлд Холбоо болон бусад ивээн тэтгэгч байгууллагуудаас өргөмжлөл үнэ бүхий шагнал гардуулав. 


Нийтэлсэн: 2023-03-15

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.